ЭДИЙН ЗАСАГ

Арбитрын маргаанаа царцааж, тохиролцох саналыг Засгийн газар хүлээж авчээ

Энэ даваа гарагт “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчдаас шинэ саналууд бүхий захидлыг Засгийн газарт хаяглан ирүүлсэн. Үүнийгээ тэд “Эцсийн санал” гэж тодотгоод байгаа юм.

Саналуудын дотор Арбитрын шүүх дээрх маргаанаа зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцэн шийдье гэсэн өгүүлбэр багтсан. Энэ нь Оюу толгойн хэлэлцээний хүрээнд тодорхой дурдсан таван саналаас гадуурх өгүүлбэр юм.

Өчигдөр Засгийн газар хуралдаж, хөрөнгө оруулагчдаас тавьсан эл саналуудыг хэлэлцсэн. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн билээ.

Энэ үеэр Арбитрын шүүх дээрх маргааныг зургаан сараар хойшлуулах асуудлыг нь хэрхэн хүлээж авч буй талаар сэтгүүлч тодруулсан юм.

Ингэхэд “Хөрөнгө оруулагчдаас ирсэн захидлыг зарчмын хувьд Засгийн газрын гишүүд дэмжсэн. Хүлээж авсан” гэж хариулсан.

Өөрөөр хэлбэл хоёр удаа тавьсан татварын актын асуудлаар маргаан үүсгэсэн Арбитрын шүүх дээрх маргаанаа Засгийн газар царцааж, хөрөнгө оруулагчидтай тохиролцох шийдвэрт хүрэх төлөвтэй гэх логик уншигдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Арбитр жогорхой брлжээ

Зочин
Зочин

Хаоөөлчдөтөёлөтётёт

Зочин
Зочин

Үе үеийн ЗГ ялагдах юм даа

зочин
зочин

Царцаана гэдэг чинь түр зогсооно гэсэн үг биз дээ.Маргаантай асуудал нь хэрхэн шийдэгдэв
Манай баялагийг барьцаалсан тэд бидэнд өртэй,өгөх ёстой.Өөр яриа байх ёсгүй.
Ил гарган авч байгаа бүхний 50% -г Монголчууд бодитоор авах хүртэх ёстой.Эсвэл алт,зэсээр нь хурааж ав.Манайхаас гуйж аваг.Эс зөвшөөрвөл гэрээгээ цуцал

Холбоотой мэдээ

Back to top button