Өмгөөлөгч н.Оюунцэцэг: Ж.Одгэрэл талийгаачийн ар гэрийг ОБЕГ-аас мөнгө авсан хэмээн гүтгэж байна.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Уг хэрэгтэй холбогдуулан талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал хийсэн юм. Талийгаачийн дүү Э.Нандинчимэг ахынх нь эхнэр хэмээн өөрийгөө танилцуулсан З.Одончимэг гэх эмэгтэйг танихгүй, одон медаль, зургийг нь аваад зугтсан хэмээн мэдээлсэн. Харин талийгаачийн амиа алдсан хэрэгт өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч н.Оюунцэцэг ийн хэллээ.
"Талийгаачийн амиа алдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Шалгалтын процессын тухай ярих хориотой. Харин цахим ертөнцөд тарсан мэдээлэлд тайлбар өгье. Талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, шинжээчийн дүгнэлт, онцгой байдлын ерөнхий газрын дүгнэлт хараахан гараагүй. Урьдчилсан байдлаар буруутай этгээд тодорхой биш байна. Онцгой байдлын албанаас талийгаачийн ар гэртэй холбогдож, оршуулгын ажилд тусалсан. Түүнээс мөнгө авсан зүйл тогтоогдоогүй” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tuyacbcjddjfjffjcjfj
Dhdhxbx cdjdicjc j
Xndjdid jdjxjxnxnxxnxn