НИЙГЭМ
Нийслэлийн хүн амын 40 хувь нь III тунд хамрагдаад байна
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-нд нийслэлийн хэмжээнд I тунд 69, II тунд 120, нэмэлт сэргээх тунд 2566, нийт 2755 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2982 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.201 (76.7 хувь), 16-17 насны 26.868 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.