Нийгмийн

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг авлигын хэрэгт шалгаж, өрөөнд нь нэгжлэг хийжээ

Өчигдөр /2021.12.15/ АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан тасалгаа болон гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэг, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл ангиар яллагдвал 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгуулах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хоригдох ял хүлээдэг.

Тэгвэл Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Хууль сахиулагчид 2021 оны 12-р сарын 16-ны орой МҮЭХ-ны байран дахь тэдний албан өрөөнд нэгжлэг хийж, багагүй хэмжээний ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч н
Зоч н

Ард иргэд ажилчин түмнийхээ төлөө дуугарч эрх баригчдийг шүүмжилсэн хүмүүс дарамт шахалтанд орж шорон гяндангаар айлгадаг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button