Нийгмийн

МИАТ олон улсын нислэгийн хуваариа танилцууллаа

МИАТ ТӨХК-аас 2021 оны арванхоёрдугаар сар болон 2022 оны 1-3 дугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг зарлалаа.

Хуваарь ёсоор Москва, Франкфурт, Токио, Сөүл, Бангкок хотууд руу нислэг хийгдэх юм байна.

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан.

Энэ дагуу Омикрон бүртгэгдсэн улсаас болон түүгээр дамжин эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах хоногийн төлбөр нь 0-3 насны хүүхдүүд төлбөргүй, 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авч байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
BUBA
BUBA

Наад он сараа засаачээ . Бид хаашаа нисэх гээд байнаа. өнгөрсөн онд юу

Холбоотой мэдээ

Back to top button