НийгмийнСПОРТ

Дэлхийн аварга М.Анхцэцэг: Намайг дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэрбээр “Намайг дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Хүндийг өргөлтийн спортыг дэмжиж, үргэлж үзэгч нь байдаг, дэмждэг та нартаа баярлалаа. Та нар минь байгаагүй бол өнөөдрийн энэ амжилт байхгүй байх байсан шүү.

Дахин олон, олон олимп, дэлхийн медальтан төртөл нь биднийг дэмжсээр байгаарай. Аав, ээждээ, Хосбаяр багшдаа, ханьдаа, баг хамт олондоо, бүх хүнд маш их баярлалаа. Энэ тэмцээнд оролцоход туслаж, дэмжсэн “Эрхэт Монгол” группийн хамт олонд баярлалаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Erdenebaatar
Erdenebaatar
12 сар 17, 2021 07:49

Өнөөдөр миний хамгын баярт өдөр. Үргэлж дэмждэг шүү �##�тан охин минь. Х�##�уун баяр хүргье!

Зочин
Зочин
12 сар 17, 2021 19:14

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button