Нийгмийн
Өвөрхангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Задгай” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.