Он гарсаар НАЙМАН ХҮҮХЭД хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болжээ

Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон цагдаагийн байгууллагаас үүний эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэг ubn.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр энэ онд цагдаагийн байгууллагад Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэдэн гэмт хэрэг бүртгэгдэн тухай:
"Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд хүн худалдаалах 6 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеэс 8 нэгжээр буюу 57.1 хувиар буурсан байна.
2021 оны эхний арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Хүн худалдаалах 6 гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон 8, үүнээс насанд хүрээгүй 8, холбогдогч 15 этгээд байна. Өмнөх онд бүртгэгдсэн 14 хэргээс 3 хэргийг энэ жил шүүхээр шийдвэрлэж 6-12 жилийн ял оноосон байна" хэмээжээ.
Эх сурвалж: ubn.mn











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.