СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдээр нийслэлд хоёр автомашин шатжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны 37 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар 19-ний өдрийн 17:01 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:08 цагт очиход иргэн Э-ын “Исис” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 23:47 цагт хүлээн авчээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн У-ийн “Делика” загварын суудлын автомашин хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид 02:13 цагт ангиас гарч 6 км зам туулан 02:20 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.