Т.Уртнасан: Ээжийгээ хайж наасан зарлалыг минь битгий урж, хуулж хаяач...

Арванхоёрдугаар сарын сарын 10-ны өдөр 14:40 минутын орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Натур орчмоос 57 настай Н.Лхагвасүрэн гэрээсээ гараад өнөөдөр /2021.12.22/-ийг хүртэл сураггүй байгаа юм. Тухайн эмэгтэйн охин Т.Уртнасан манай редакцид хандсан билээ. Эрлийн ажиллагаа болон сүүлд шинэ сэжүүр олсон эсэх тухай тодруулахад тэрбээр:
“Ээж өнгөрөгч арванхоёрдугаар сарыг 10-ны өдөр 15:00 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирээгүй. Ээжийг алга болсныг 16:00 цагийн үед мэдсэн. Камерын бичлэгээр хамгийн сүүлд “Олимпийн гүүр”-ний доор яваа нь харагдсан. Түүнээс хойш камерын бичлэг гараагүй. Шинэ сэжүүр ч алга.
Иргэдээс харсан, үзсэн гэх мэдээлэл ирэх бүрт очиж шалгаж байгаа. Ганц зүйл нь ээжийн алга болсон зарлал мэдээлэл алга болсон, урагдсан байдалтай их таарч байна. Тиймээс хүмүүс минь зарлалын самбарыг бүү ураач гэж хэлэхийг хүслээ. Ээж минь алга болох үедээ хар саарал өнгийн булган шуба, шаргал ноолууран малгай, хар өмд, хар гуталтай гарсан. Содон шинж тэмдэг гэвэл, 155 см орчим өндөр, 60 орчим кг жинтэй. Шар царайтай” гэв.
Тухайн хүний талаарх мэдээллийг 94082021, 102 дугаар утсанд мэдэгдэнэ үү! ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНД ӨНДӨР ШАГНАЛТАЙ. Мөн цагдаагийн байгууллагад хандан мэдээлж болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үгүй наадах авгай чинь хархад эрүүл саруул хүнши байхын яаахаараа одоо болтол олдоггүй ид вэ насаараа миний том хүүтэй ойролцоо харагдаадбайх юмах даа аягүйд бол наадах зураг чть фто шооп байж мэдэх л байхдаа хараажаар тэрэнээс бишоп хөхөө өвлийн цагтаа ингэж явдаг гэж хаашаа харсан юм байх вэ худалаа наадах пост чинь харжил таб нар минь
Өөрийн чинь сэтгэл мэдрэл харин зүгээр үү хүн алга болсон гэж бхд