Нийгмийн

37 настай эмэгтэйн цогцсыг Идэр голоос оллоо

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Хужирт булан” гэдэг газарт 37 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн үед гэрээсээ "усанд явна гэж гараад сураггүй болсон” тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 10:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн байгууллагаас алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Идэрийн голд цооног гарган гурван удаагийн шумбалт хийж 15:45 цагт 1,5 метрийн гүнээс 37 настай Г-ын цогцосыг гаргаж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгчид шилжүүлэн өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оогий
Оогий

ум сайн амгаланболтугай. Харамсалтай зүйл болжээ

Зочин
Зочин

Ум ма ни бад ми хум ????????????

Холбоотой мэдээ

Back to top button