Өсвөр насны хүүг садар самуунд уруу татсан эрэгтэйг хорих ялаар шийтгэлээ

Өсвөр насны хүүг садар самуунд уруу татсан гэх эрэгтэйд зургаан сарын хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүгдэгч Б нь Namuun Namuun гэх нэртэй фэйсбүүкийн бүртгэлээс насанд хүрээгүй хүүхэд Б рүү зурвас бичиж, хувийн мэдээллийг бусдад тараахаар сүрдүүлсэн, садар самууныг сурталчилсан, цээжний биеийн нүцгэн зургийг нь авахуулж хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон зэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Насанд хүрээгүй хохирогч: "Шөнө 00 цагийн орчим гэртээ байхад сайн уу гэх чат ирэхээр нь би хариу зурвас бичээд харилцан яриа эхлүүлсэн. Бид хоёр нэг цаг 30 минут орчим бэлгийн харилцааны талаар ярилцсан ба түүний дараа тэр хүн намайг нүцгэн зургаа өгөх бол дээрх харилцан яриануудаа найзууд руу чинь явуулна гэж айлгаад байхаар нь би өөрийн цээж нүцгэн, царай гараагүй зургийг явуулсан ба дахин зураг гэж нэхээд байхаар нь өгөөгүй. Миний явуулсан зургийг найзууд руу явуулна шүү, чи над руу бэлэг эрхтнээ гаргасан зураг өг гэхээр нь айгаад ээжийгээ сэрээгээд болсон асуудлын талаар хэлсэн. Тухайн хүний ашиглаж байсан хаягаас харахад эмэгтэй хүн байна гэж бодож байсан ч өөрийгөө 30 настай, эрэгтэй хүн, 10 дугаар хороололд амьдардаг болохыг нь мэдсэн” гэжээ.
Шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогчтой бэлгийн харилцааны тухай чатаар харилцсан, түүнээс цээж нүцгэн зураг өөрөөр нь авахуулж фээсбүүк чатаар өөртөө авсан, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг аваад явуул гэж шаардсан нь хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Улмаар шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
угаасаа тэгэх хэрэгтэй бүүр хорих биш цаацаар ав
yalaa changalaachee ene gaj dontoi novshnuud cine huuhduudiig mini buur ayultai orchind usguj baina
shitigeliig ni changalahgui bol ene asuudal shiidegdehgui shde
Ял хөнгөн байна
6 жил хорих бсан юмсан.