НИЙГЭМ

Орцны хонгилд гал гарч, нэг иргэн угаартжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багийн Төмөр замын 16 дугаар байр хоёрдугаар орцны шатны хонгилд гал гарч байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22:16 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:21 цагт очиход 16 дугаар байрны хоёрдугаар орцны шатны хонгилд хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт Дархан-Уул аймгийн харъяат 43 настай эрэгтэй Ц угаартсан байдалтай байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ байрнуудын галын дохиолол ер нь ажилладаг юмуу. дээр гэртээ плиткан дээр хийсэн юмаа мартаад хамаг юмаа шатаагаад гэрээр дүүрэн утаа болсон байхад тэр дохиолол нь ажиллаагүй зүгээр мэлтийгээд л байж байсан

Холбоотой мэдээ

Back to top button