Нийгмийн

АН-ЫН БҮЛЭГ: Цар тахлын хуулийн зарим заалтыг дэмжихгүй байна

АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Хуралдаанаар Оюу толгойн ордтой холбоотой асуудал, цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудал, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэв.

Намын бүлгийн дарга Д.Ганбат: "Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах маш сайхан боломж гарч ирлээ. Манай намын бүлгийн зүгээс хамгийн гол тавьж байгаа шаардлага бол ард түмэнд үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдлын хүрээнд шийдээсэй гэж хүсч байна. Мөн цар тахлын хуультай холбогдуулан хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч тус нийтийн сонсголыг баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүн
Хүн

Мангар банхар ганц зөв үг хуцахгүй юмаа зөнөчихсөн юмуу чааваас

ЗочинЗочин
ЗочинЗочин

Ингээд харж байгаа харцыг нь харахад Гүш хаан шиг л байна шүү. Битон ах ганбат бол гайхамшигтай эх оронч хүн юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button