НИЙГЭМ

Гэнэтийн ослоос сэргийлж баярын өдрүүдэд эргүүл ажиллуулна

Нийслэлийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч холбогдох албаныханд үүрэг өгчээ.

  • Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.
  • Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.
  • Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
  • Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.
  • Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг болгов.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button