Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи хэтрүүлэн хэрэглэснээс өдөрт 70 орчим хүн эмнэлэгт хүргэгдэж байна

Шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлж буй иргэд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, санамсар болгоомжгүй хүний амь нас эрүүл мэндэд халдах, тээврийн хэрэгслээ согтуугаар жолоодож амь насаа алдах тохиолдол арванхоёрдугаар сард эрс нэмэгджээ.

-ЦЕГ: АРХИНЫ УЛМААС 1507 ХҮН АМИА АЛДСАНААС 106 НЬ ОСГОСОН-

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2019 онд 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4371, 2020 онд 23.064 гэмт хэрэг бүртгэгдсэнээс согтуугаар 4.855 гэмт хэрэг үйлдэгдсэн харамсалтай тоон мэдээлэл гарчээ. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад 23.348 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14.920 буюу /63,9%/ нь Нийслэлд бүртгэгдсэн, үүнээс 1826 согтуугаар үйлдэгдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1507 хүний амь нас хохирсноос, 106 хүн осгож, 538 хүн архины хордлогоор, 5248 хүн бусдын биед гэмтэл учруулжээ.

-НТТТ: -Өдөрт согтуугаар гудамжинд унтсан, ухаан алдсан 70 орчим дуудлага ирж байна-

Харин НТТТ-өөс өдөрт архи согтууруулах ундаа хэрэглээд гудамжинд унтсан, ухаан алдсан 60-70 орчим дуудлагад үйлчилж буй аж. Жирийн өдрүүдэд 20-30 байдаг дуудлага баярын өдрүүдэд 2-3 дахин нэмэгдсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, шинэ жилийн баяр тэмдэглэж буй аж ахуй нэгж байгууллагууд ажилчдадаа хяналт тавих, аюулгүй байдлыг нь бүрэн хангах, бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргахгүй байх зэргээр өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэж, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

arhi gedeg gashuun horiig yugaa hiij uudag bnaa hezee ch sain saihan zuild hurgehgui shde

Зочин.
Зочин.

12 сар гараад шинэ жил тэмдэглэх ажил үргэлжилж байгааг болиулаад зөвхөн 31-ний орой тодорхой цагт хийдэг журамтай болговол архи уух согтуугаас болж хэрэг зөрчил гарах,хөлдөж амь насаа алдах,тахир татуу болох явдал эрс цөөрөх бус уу. Мөн архи үйлдвэрлэх, импортлох явдлыг эрс багасгаж хэмжээ хязгаартай болгох нь цөөхүүлээ монголчуудад нэн тохиромжтой.

Зочин
Зочин

БОЛЬЖ МУУСАЙН НОВШНУУД ҮХЭЖ Л БАЙГ ӨӨРИЙНХӨӨ ДУРААР ҮХЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ДАЛД ОРНОЛ БИЗ ХЭНД ХАМААТАЙ ЮМ. АРХИ НД.ҮХСЭНД НЬ ДУРЛАДАГ ЮМ МУУСАЙН ТЭНЭГ МАЛНУУД

Холбоотой мэдээ

Back to top button