Нийгмийн

Т.Баярхүү: Тусгаарлагдсан иргэдэд чирэгдэл учруулсан хүмүүст хариуцлага тооцно

Улсын онцгой комиссын/УОК/ шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлээд буй. Уг асуудлаар УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

“Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана.Үүнд албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Иргэдээсээ уучлалт хүсье.

Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.  Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос  гаргасан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Аль дээрээс л бэлдчихлээ, үнэ нь тэд гээд л байсан. Ёолох гэж яваад ажлаа амаар хийдэг хүмүүс олширчээ

Зочин
Зочин

Автусанд байсан. Тахлын үед иыш тиыш доншуучилснаараа тэд иргэдээс уучлалт гуйх ёстой.онгоцыг нисгэхгүй байвал аз жаргал ирэх гээд байна

Холбоотой мэдээ

Back to top button