10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох төсөл хэрэгжинэ
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд 10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж олгодог төслийн уралдаан зарлагдана.
Тус төсөл 2022 оны хоёрдугаар сараас Дорнод, Дорноговь, Хэнтий аймгуудад, тавдугаар сараас Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад тус тус хэрэгжиж эхэлнэ.
Уралдаанд цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид болон ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг оролцохыг урьж байна.
Нэг аймгаас дөрвөн байгууллагад буцалтгүй тусламж олгоно. Нэг байгууллагад олгогдох тэтгэлгийн хэмжээ 10,000,000 төгрөг хүртэл байна.

Б.БАЯРТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.