НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Чарганаас болж 1578 хүн гэмтсэний 1011 нь бага насны хүүхэд байна
ЭМЯ-наас иргэдийг чарганаас унаж гэмтэхээс сэргийлж, зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд чарганы гэмтлээс болж 1578 хүн гэмтсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нэгтгэсэн мэдээллээр 2021 оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сарын хооронд нийт 1578 хүн цана, чарганаас унажээ. Унаж бэртсэн 1578 хүний 567 нь том хүн, 1011 нь бага насны хүүхэд байна. Иймд зориулалтын чаргыг ашиглах, цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа.
Зориулалтын чарга нь хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, төмөр болон модоор хийгдсэн байдаг аж.
Зөвлөмж:
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
- Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр замаа чөлөөлж зогсох
- Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
- Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
- Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 3 жилийн өмнө нэг хүн энэ чарганаас болоод конец болсон доо
наад хужаа пиавран чарга бол хүн ална шүү хог нуруу туруугаа гэмтээдэг
хятадын хог авчирч жилийн жилд л ингэж олноороо бэртэж гэмтэх юм. бид нарыг хүүхэд байхад гулгадаг байсан шиг Монголдоо чанартай юм хийж болдоггүй юмуу
Хүүхэд алагчид,хүүхдээ бэртээгчид,хүүхдээ өвчний шалтгаан болсон хүнсээр хооллогчид,хүүхдээ ёс зүйгүй амьтан болгож хүмүүжүүлэгчид гэхчлэн хүн хогнууд хөрөнгө мөнгө,албан тушаалаас үл хамаараад даанч олон байна.
Үүнийг ажилуулаж байгаа хүмүүсд :гулгаж бгаа хүмүүсийг нар зөв тойрогоор зүү талаар гулаг ,баруун талаар өөдөө өгөсүүлэх хэрэгтэй ,энэ бол дотоод зохио байгууламжийн ажилгаа юмаа!!??
auyltaim bnlee