НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Горхины мөсөнд цөмөрсөн автомашиныг гаргалаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Түргэний-Ам гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Суудлын автомашин Түргэн горхиний мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг нэгдүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 ангийн алба хаагчид 18 км зам туулан 17:42 цагт очиход Тосонцэнгэл сумын төвөөс Улаантолгой багийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-20 загварын суудлын автомашин усанд суусан байсныг 18:47 цагт автомашиныг татан гаргажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.