Б.Баатархүү: Дээрэм хийсэн этгээдүүдийг 12 жил хүртэлх хугацаагаар хорих заалттай

Гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ.
Тухайн хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:
"БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Зохион байгуулалттай бүлэг дээрэм хийсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих заалттай" гэв.
Хар баг зүүсэн тэд 45 настай хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Гэмт этгээдүүд 1980-1990 онд төрсөн, 32-42 насныхан байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hayanhyarvaa shig 40sayaar torgood sulal huuli bugdend ijil uilchleh heregtei no double standart!!!
Зүгээр ээ тэд зөв зүйл хийсэн тэднийг бүү шийтэг толгойгүй төртэй энэ улсад ядаж эр хүн бий гэдэгийг санууллаа
Hatuuhan shiitge