Нийгмийн

Дээрэмдүүлсэн 1.1 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг хураан авчээ

Гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ. ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоо: :

“БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг хураан авсан. Иргэдийг их хэмжээний мөнгө биедээ авч явахгүй, гэртээ байлгахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button