Нийгмийн

ТОДРУУЛГА: Сонгон шалгаруулалтгүй томилсон бол агентлагийн болон ТНБД нарыг ч чөлөөлнө

Ковидын хуулийн хүрээнд төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийгдэж буй. Оны өмнөхөн тус хуулийн хэрэгжих хугацааг дахин зургаан сараар сунгасан. Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны 411 тоот тогтоолоор сонгон шалгаруулалтгүй томилогдсон албан хаагчдыг шинэ оноос өмнө чөлөөлөхийг үүрэг болгосон тухай бид өмнө мэдээлсэн.

Уг журам хэрэгжсэнээр сонгон шалгаруулалтгүй томилогдсон 23 агентлагийн дарга, зургаан Төрийн нарийн бичгийн дарга нараас ажлаа өгөх юм. Бид энэ тухай ТАЗ-ийн албан эх сурвалжаас тодруулахад:

"Бид журмынхаа дагуу л ажиллана. Хэрэв тэдгээр 23 агентлагийн дарга, зургаан Төрийн нарийн бичгийн дарга нараас төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй бол ялгаагүй чөлөөлөх болно” гэлээ.

Ковидын хуулийн хүрээнд 23 агентлагийн дарга, зургаан Төрийн нарийн бичгийн дарга хүртэл сонгон шалгаруулалтгүй томилогдоод буй талаар хэвлэлд мэдээлсэн. Мөн 519 хууль бус томилгоо энэ хүрээнд хийгдсэн гэх мэдээлэл бий. Тус хуулийг дахин зургаан сараар сунгаснаар, Засгийн газрын бүтцийг өөрчилж, “өөрийн” хүмүүсээ нэгжүүдэд томилох боломж эрх баригчдад олдож буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

odoogoor ajlaa ugsun hun alga l baina. hudlaa poporohoo bolioooooo

Болд
Болд

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Насантогтохыг чөлөөлөх хэрэгтэй. Яаманд 3-хан жил ажиллаад мөнгөөр энэ албанд очсон.

Зочин
Зочин

Энэ нөхөр хятад М.Энхболдын өмнө сөгдөж суугаад гутамшиг болсон Монгол эр хүний нэр хүндийг гутаасан авилгач нөхөр шүү дээ.

Барууны үзлээр бол ...?
Барууны үзлээр бол ...?
Reply to  Зочин

Энхболд бол хятад хүн биш ээ. үе дамжсан элит хүн.Ямарч байсан одоогийн нөхөд шиг гудамжины жагсаал нэртэй рекэтчин бишТэгээ ч Үндсэн хуулиндаа яс үндэс,нийгмийн гарал ,шишин шүтглэг,хөрөгө хамаарахгүй монгол улын иргэн бүр хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэж заасан тул эрлийз хурлийз байлаа гэхэд ямар ч хамаагүйасуудал хэдэн үеийн өмнөх өнгөрсөн юм ярьж нэгнээ харлуулдагаа больдоо.

#пй
#пй

Ямар ч байсан маш их шуналтай дээр ханаж цадахаа мэдэхгүй их ууж идсэндээ, их ч нүгэл хийсэн хүн дээ! Баримттай гэвэл газрын наймаагаар хахтлаа баяжсан маш олог баримтууд бий хэзээ нэгэн цагт хүмүүсийн боломжийг хулгайлсны чинь хор гарнаа Энхболдоо

Зочин
Зочин

Худлаашдээ чадахгүй

Зочин
Зочин

Шалгалт өгөөд тэнцсэн хүнд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхолын тодорхойлт өгдөг байх хэрэгтэй байна шүү.

Зочин
Зочин

Энэ нэг нали нали гэсэн долигнуур юм байж л байгаа юмуу. Энхболдод яаж долигнодогыг гавьяат жүжигчдээс илүү харуулсан хүн дээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button