Нийгмийн

Өчигдөр нийслэлд хоёр автомашин шатжээ

Өчигдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр автомашин шатжээ. Тодруулбал:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны “Баганат-Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 05-ны өдрийн 03:38 цагт хүлээн авчээ. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button