Нийгмийн

Бусдыг эрүүдэн шүүж, зохиомлоор хэрэг тохсон цагдаа нарыг яллалаа

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч нарын бусдыг эрүүдэн шүүж, зохиомлоор хэрэг тохсон хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нар нь иргэн Д-д Эрүүгийн 15 хэргийг хилсээр тохож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй гомдлын дагуу хяналт шалгуулт явуулсан байна.

Шалгалтын явцад дээрх алба хаагчид нь бусдад хилсээр хэрэг тохсон нь нотлогдож, прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.1 буюу нотлох баримт хуурамчаар үйлдсэн, 21.12 дугаар зүйл бусдад эрүү шүүлт тулгах гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Шүүхээс шүүгдэгч Д.Чинбат, Л.Батцэнгэл, Г.Гандалай нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зохиомол хэрэг үүсгэж хүнийг хэлмэгдүүлсэн хуулиа хамгийн сайн сахиж биелүүлэх ёстой хүмүүст торгох ял оноогоод байхаар монголд эрүү шүүлт зохиомол хэргүүд буурахгүй хүмүүс хэлмэгдэж хохирсоор байх нь тодорхой.Хүний эрхийн байгууллагууд нь нойрноосоо сэрэх болоогүймюу.

Иргэн
Иргэн

Цагдаагийн дарга огцор. Чадваргүй менежментийн алдаа ийм байдалд хүргэнэ.

Аагий
Аагий

Юу хуцаад байгаа юм бэ? Хүнийг хэлмэгдүүлж хохироогоод торгууль төлөөд л болоо юу? Өөрсдийг нь хорьж шийтгэх ёстой юм бишүү, бүлэг гэхээр хүн алгадсан ч бараг хорьно гээд дайрцгаадаг биздээ новшиын цагдаа нар

Зочин
Зочин

арай ч дзз хүн албдан худлаа хэрэг тулгаж тэгээд шийтгэл нь нэг иймэрх үү манай цагдаа доошоо орж дзз.

Zochin
Zochin

Hutsaad ard tumnii toloo uilchileh erh medel buhii ajil hiij ard tumnii tatvariin mongoor tsalinjaad ard tumniig eruuden shuuj doromjilj baihad butsagad nogoo heden haltar togrogoor torgood ongorhuu bolioocheee .hilseer huniig shorond hiih gjj baisan toriin tsagdaa torguuldag ongordog huuli mongold uilchildeg yum bolu odoo l medej avlaa

Зочин
Зочин

Өө за за торгоол болоо юу ард түмэнийг үнэн доромжилж бна даа

зочин
зочин

яахаараа зөвхөн торгоод өнгөрөх ёстой юм бэ наадах чинь маш том гэмт хэрэг үйлдсэн байна шүү дээ .хүний эрх эрх чөлөөг халдаж өөрийнхөө давуу эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн бусдад зохиомол хэрэг хүлээлгэнэ гэдэг чинь үндсэндээ хэлмэгдүүлэлт явагдаж байна.ийм хүнд гэмт хэрэг өдүүлсэн итгээдийг торгоод өнгөрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ тэр цагдаа нар чинь өөрсдөө урдны гэмт хэрэгтэнгүүд яалтангууд байсан юм биш үү үүнийг зөвхөн торгоод өнгөрнө гэж байж болохгуй заавал хэрэг хүлээлгэх ёстой тиймгүй бол Монголын цагдаа нарт сургамж болохгуй жинхэнэ хэрэгтний хийсэн гэмт хэргийг гэмгүй хэн нэг иргэнд зодож байгаад хүлээлгэж болдог юм байна гэсэн ойлголттой үлдэнэ шүү дээ хэрвээ баригдмал торгуулаад өнгөрнө баригдахгүй бол гэмгүй хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгоно гэсэн үг үү үүнийг зөв шийдэх хэрэгтэй гэж бодож байна тиймгүй бол монголд энгийн нэг иргэн хэлс хэрэг хүлээгээд хэрэгтэн болох бүрэн магдлалтай байна гэсэн үг биз дээ...

Холбоотой мэдээ

Back to top button