НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
158 суурин цэгээр вакцины IV тунг хийж байна
Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.08/ 158 суурин цэгт 159 багийн 740 эмч, ажилтан ажиллаж, 4200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын эсрэг вакцины эхний тунд 78, хоёр дахь тунд 114, гурав дахь тунд 1945, дөрөв дэх тунд 336 нийт 2473 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75.0 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.8 хувь, гурав дахь тунгийн хамралт 48.5 хувь, нэмэлт дөрөв дэх тунгийн хамрагдалт 0.08 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2993 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68361 (76.9 хувь), 16-17 насны 26937 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.