Нийгмийн
Б.Буджаргал АНУ-д болсон 10 өдөр 10 шөнийн гүйлтэд түрүүллээ

Манай гүйлтийн тамирчин Б.Буджаргал АНУ-ын Аризона мужид болсон 10 өдөр 10 шөнийн гүйлтэд 1111 км замыг туулж түрүүлжээ. Тэрбээр өмнө нь буюу өнгөрөгч зургаадугаар сард Висконсон мужийн Милвакий хотод болсон зургаан хоногийн гүйлтэнд оролцож, найм дахь удаагаа аварга болж байв. Түүнчлэн тэрбээр дараах амжилтуудыг үзүүлж байсан юм.
- 900 гаруй км-с дээш гүйсэн дэлхийн 21 дахь хүн
- Зургаан өдрийн дотор гүйлтийн замыг 2038 тойрог хийсэн. Нийт 904.072 км явсан байна.
- Сүүлийн 13 жил , 6 хоногт 900 км-т хил давсан дэлхийн 5 дахь хүн
- Энэхүү тэмцээний зам дээр бүх аваргуудын дээд амжилт 835 км байсныг 69 километрээр шинэчлэв.
- Зургаан хоногийн Ази тивийн рекорд 834 км -г 70 километрээр шинэчлэв.
- Хоёрдугаар байр эзэлсэн Joseph Fejes нь энэ цаг үед гүйж байгаа дэлхийн номер нэг тамирчин. Түүнийг гүйцэж чаджээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буджаргалдаа эрүүл энх ,аз жаргал ,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
????????????????????????????????????
Byryy daragdjee.????????????????????????????????????