НИЙГЭМ
Эмийн үйлдвэрийн агуулахад химийн бодис алдагджээ
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. гуравдугаар хорооны “Задгай”-д эмийн үйлдвэрийн агуулахад химийн бодис алдагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 07-ны өдрийн 02:30 цагт хүлээн авчээ.
Улмаар Үндэсний Аврах бригадын алба хаагчид 04:15 цагт очиж “Газ тек TG-1” багажаар хэмжилт хийхэд 2.5 ppm “Цианамид” алдагдсан байсныг усаар саармагжуулж, өрөө тасалгааны цонхыг онгойлгож агаар сэлгэн мөн өдрийн 09:00 цагт дахин хэмжилт хийхэд тус үйлдвэр дэх агаарын найрлагад “Цианамид” илрээгүй болно.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.