Согтуугаар автомашин жолоодох зөрчил өмнөх өдрүүдээс өсчээ

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 195 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 119, орон нутагт 76 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 16 хувиар өссөн байна.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “DON’T DRINK AND DRIVE” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хор авч уудаг хүмүүсийг ойлгохгүй юм. Тамхи дээр хүртэл эрүүл мэндэд хортой гээд араг ясны зураг байхад л татаад л байдаг хүмүүс дээ. Эрүүл мэндээ нэгт тавьж сурах хэрэгтэй дээ. Эрүүл Мэнд чинь дахиж олдохгүй архи тамхи харин олдох биз
өнгөрсөн хэдэн жил уг нь гайгүй л байсан юмсан тэгсэн энэ жил бүр арай дэндлээ
Avah arga hemjee chin bagadaad bn nasaarn joloo barih erhiig has#ag bolooch mungun tirguuliign deed tsegtn taviach mungutei erh medeltei zavtai uls l arhi uuj bga biz ard n hunii ami yrigddag asuudal shuu de
covid zam teewriin osol odor ireh tusam nemegdeed baihiin yana daa
Архи тамхиний татварыг 10 дахин нэмэх хэрэгтэй дэлхийн жишигт хүрсэн үнэтэй байхад авч чадахгүй
аятайхан явж чадахгүйн бол машшин барьж яяадаг бнаа
Арга хэмжээ нь муудаад байна. Тээврийн хэрэгслийг нь хураа! Тэгвэл дахийд машин авах нэг байх ч авч чадахгүй нь олон байх болов уу.