НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Ж.Нарангэрэл: Омикрон хувилбарт зориулж 3000 ор дэлгэсэн ч, хангалтгүй байна

Ковид-19 халдвар болон шинээр дэгдэж буй Омикрон хувилбар, хүүхдийн томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.

"Томуугийн дэгдэлтийн үе эхэлж байна. Үүнд салбарын зүгээс тухайн томуугийн дэгдэлтийг урьдчилан прогнозлон үзээд ор бэлддэг. 2022 оны нэгдүгээр сард ковид-19 халдварын Омикрон хувилбар дэгдэх эрсдэл өндөр байна. Өдрөөс өдөрт халдварын тохиолдол нэмэгдэж буй нь уг өвчлөл томуугийн халдвартай хавсрах эрсдэлтэй болсон. Тиймээс ор зохицуулах, дэлгэхэд хүндрэлтэй байгаа. Томуугийн орын зохицуулалт хийгдэж байгаа. Ялангуяа хүүхдэд томуугийн өвчлөл эрсдэл өндөр, ор дэлгэх шаардлагатай байдаг. Одоогоор нийслэлийн хэмжээнд 3000 ор дэлгэсэн. Гэвч цаашид ч нэмэх шаардлагатай байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

танил т�##�тай �##�баныхан эмнэлэгт хэвтэж бна

Холбоотой мэдээ

Back to top button