НИЙГЭМ

Орон сууцанд гал гарч 5-9 настай гурван хүүхэд угаартжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн долдугаар байрны гуравдугаар орц нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ.

Гал түймэрт иргэн есөн настай эрэгтэй Ч, таван настай эрэгтэй Ч, долоон настай эмэгтэй И нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгчээ. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button