Нийгмийн

ТАНИЛЦ: Нэгдүгээр улиралд хийгдэх нислэгийн хуваарь

МИАТ ТӨХК энэ оны нэгдүгээр улиралд хийх олон улсын нислэгийн хуваарийг танилцууллаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тус компани хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгаж байгаа. Үүнд:

Сөүл хотын чиглэлд нэгдүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрийн нислэг мөн хоёрдугаар сарын 8,15,22-ны өдрийн нислэг, мөн Токио чиглэлд нэгдүгээр сарын 30-ны өдрийн нислэгийг цуцалсан. МИАТ компани цуцулсан нислэгийн тийз худалдаж авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцан зохицуулж байна.

Гадаад улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг буцаан олгож байгааг МИАТ ТӨХК мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button