Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж явахдаа модноос унаж нас баржээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт самар бэлтгэж явсан иргэн модноос унаж амиа алджээ.
Тодруулбал, Булган аймгийн харьяат 29 настай М нь тус сумын нутагт самар түүхээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард очсон байна. Улмаар нэгдүгээр сарын 10-нд модноос унаж гэмтээд тус сумын Эрүүл мэндийн төвд хүргүүлжээ. Харамсалтай нь тухайн иргэн унасан гэмтлээ даалгүй нас барсан аж. Хэргийг харъяаллын дагуу шалгалтын ажил үргэлжилж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ ямар харамсалтай юм бэ нас чацуу юм байна.
Хүмүүс минь самар түүхээс илүүтэйгээр аль болох өөр юм хийхийг бодоорой.