НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Орхон аймаг хүчилтөрөгч гаргаж авдаг төхөөрөмжтэй боллоо

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд Аймгийн Засаг даргын үүргийн дагуу "Ковидын дараах сэргээн засах эмчилгээний тасаг"-ийг 2021 онд тохижуулсан байдаг. Тэгвэл тус тасгийн эмийн бус эмчилгээ буюу физик эмчилгээний хэсэгт орон нутгийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар даралтад хүчилтөрөгчийн Барокамера төхөөрөмж нийлүүлжээ. Уг тоног төхөөрөмж нь агаарт байгаа хүчилтөрөгчийг тусгай даралтад оруулж, дахин боловсруулсан хүчилтөрөгч гаргаж авдаг аж.
Мөн БОЭТ-д орон нутгийн 560 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн болон уушгины харалтыг хийх, мөчүүдийн зураг авах зориулалттай рентген дижитал аппарат шинээр суурилуулсан байна.

О.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.