У.Хүрэлсүхийн найзыг явуулж, Н.Энхбаярын хүнийг оруулах томилгоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэснээр эдгээр албан тушаалуудад нөхөн томилгоо хийх нөхцөл байдал үүсээд буй.
Өчигдөр /2022.01.17/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг дэмжсэн бол дэд сайдаар Ц.Батбаярын оронд МАХН-ын ЕНБД-аар ажиллаж байсан Б.Тулгыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байгаа юм.
Тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ц.Батбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотнын найзуудын нэг юм. Тэрбээр У.Хүрэлсүхийн ахалж байсан зүүний хүчний холбоонд зүтгэж, түүний ойр хүрээлэлд багтсаар ирсэн түүхтэй.
Ц.Батбаяр нь 2016 онд МАН парламентад үнэмлэхүй олонх болсны дараа дэд сайдаар томилогдсон. Тэрбээр энэ хооронд дөрвөн Засгийн газар солигдоход "У.Хүрэлсүхийн найз" гэх шалтгаанаар албан тушаалаа тогтвортой хадгалсан түүхтэй нэгэн юм.
Тэгвэл энэ удаа "Ерөнхийлөгчийн ойрын найз" гэх тодотголд үл захирагдан, Ц.Батбаярыг албан тушаалаас нь чөлөөлөв. Улмаар Ц.Батбаярын оронд МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүн болох Б.Тулгыг томилохоор зэхэж байгаа нь анхаарал татаж буй. МАН-ын өнөөгийн удирдлагууд энэ үйлдлээрээ намдаа хүчтэй байгаа өнөөгийн дүрдээ тал засах, фракцуудын эрх ашгийг хангах зарчмын дагуу ажилласан гэх логик харагдаж байна.
Б.Тулга нь МАХН МАН-тай нэгдэх үеэр төв талбайд Н.Энхбаяртай зэрэгцэн алхаснаараа ирээдүйд албан тушаалын бялуу хуваалтад чухал амбицаар оролцоно гэх мессежийг өгсөн нэгэн юм. Түүнийг Н.Энхбаяр Шадар сайдаар томилуулах хүсэлтээ илэрхийлсэн ч МАН-ынхан хүлээж аваагүй. Мөн БОАЖ-ын сайдад зүтгүүлэх лоббиг ч хийсэн нь үнэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tulga ni baterdenio derged hamagui deer zaluu
Tiin shuu
ene 2 ingeed l hantsuin dooroo buh yumiig naimaaltsaad baihaar mongol uls yaj hugjih yum be enkhbayariin avilgaliin zagalmailsan etseg geed l bsn sayhan l gent uruvduul hairlaal mongolchuud ingej yduu amidrahdaa taarsan g###gnuud
avilgaliin zagalmailsan etseg avilgaliin odoogiiin haan 2 goy naimaaltsaj bainaa
ene 2 ingeed mongoliin ireeduigeer togloj baigaag bid haraa l baij baihuu
Шилэн цогоо хэрэгтэй