О.Батбаяр: Омикроны оргил үе дуусч байна

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас Омикрон мутацын оргил үеийн талаар тодрууллаа.
-Омикрон мутацын тархалт саарч байгааг Эрүүл мэндийн яамны тоон мэдээлэл харуулж байна. Үүнийг Омикрон мутацын халдварын оргил үе дууссан гэж ойлгож болох уу?
-Омикрон халдвар оргил үедээ 20 мянга хүрэх тооцоо судалгаа байсан. Эрүүл мэндийн яамны тоон мэдээллээр хоногт 3000 орчим халдвар бүртгэгдэж байв. Бодит байдал дээр тоон мэдээллээс тав дахин их халдвар бий гэж үздэг юм. Тэгэхээр халдвар буурах төлөвтэй болж, давлагааны оргил үе шувтарлаа.
-Хэдийгээр халдварын оргил үе буурсан ч дахин давлагаа үүсэх эрсдэл бий юү?
-Ерөнхийдөө Омикрон мутацын давлагаа дуусах ч вакцин хийлгээгүй 12-оос доош насныхан, ахмад болон хууч өвчтэй иргэд хүндээр өвдөнө. Халдварын тархалт буурч байгаа гээд иргэд хариуцлага алдаж болохгүй.
-Омикрон мутацын үед нас баралт эрс буурсан. Халдвар томуу шинжтэй хөнгөн байсан учраас гэж үзэж болох уу?
-Тийм. Үүнээс гадна иргэд дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдсан нь гол эрсдэлээс хамгаалагч нь болж чадлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
En buur balai m#l bn shuu haha
Одоо 1-сарын 12-нд ХҮҮХЭД-856 байсан бол өнөөдөр ХҮҮХЭД-2273 ; ЖИРЭМСЭН ЭХ 1-р сарын 12-нд 460 байсан бол өнөөдөр 1425 болоод өсөөд байхад Цагаан сар болох гэж байхад О.Батбаяр та яагаад Х�##�двар буурах төлөвтэй болж, ДАВЛАГААНЫ ОРГИЛ ҮЕ ШУВТАРЧ БАЙНА гэж хэлээд байна. 1-р сарын 12-нд эмнэлэгт 5290 хүн байсан бол одоо эннэлэгт-11255хүн; гэрт 1-саын 12-нд 12927хүн байсан бол одоо- 59737 хүн гэрээр эмчлүүлж байна Хүүхдүүд өвдвөл яана даа гэж бодож байна.
Сарын өмнө л 1-р сарын сүүлээр өдөрт 30 000-40 000 хүрнэ гээд л зaлаад байсан нөхөр одоо буурна гэчихсэн ярьж байх юм. Баримжаагүй шаадгаа болиоч.
Энэ сайхан шаадаг гар аа
Энэ хүний ярианд итгэх арга �##�га даа .хэлсэн ярьсан нь дандаа зөрүүтэй худ�##� үнэн нь мэдэгдэхгүй. Эх сурв�##�ж нь бат�##�гаатай үгүй нь мэдэх аргагүй.
Бүр 60 000 хүрнэ гээд байлуу
Өдөрт 100000 хүрнэ гэж бурж байсан нөхөр дө !!