Хүүхэд хулгайлсан эмэгтэй "Согтуу байсан учир юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад:
"7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан" гэх мэдээллийг өгөөд буй.
Тэгвэл тухайн эмэгтэй өмнө залилангийн хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд согтуу байсан учир юу ч санахгүй байна хэмээн мэдүүлжээ. Сэжигтэн А ээжийг нь эзгүй байгааг далимдуулан охиныг нь хуурч зочид буудалд хоносон гэх бөгөөд зодож, хүчирхийлсэн шинжгүй байна. Гэвч өдгөө охины бие гэмтсэн эсэхийг шалгуулахаар ШШҮХ-д хандаад байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэж д�##�д орсон ардчиллын гай энэ дээ. Ардчиллыг устгаж амар амг�##�анг авчрах шидтэн байа уу? энэ дэлхий дээр. Үхэж д�##�д орсон элөнгдоржийг �##�ж үнсийг нь Хятадад цац.