УИХ-ын гишүүд ээ, Д.Сумъяабазар шиг бүрэн эрхээсээ татгалзаад, САЙД БОЛЦГООНО УУ

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурлын өмнө баахан УИХ-ын гишүүдэд сайд болгох амлалт өгсөн шиг байгаа юм. Тэгээд Их хурлын дараа санаснаа хийюү гэтэл Ерөнхийлөгч цэц дээрх гомдлыг нь зогсоож, өөрөө ч өрөө тасалгаанаас нь сайдын суудал нэхээд гарахгүй байгаа гишүүддээ “уурлаж” эхэлсэн.
Түүнд тулгарсан хамгийн зовлонтой бэрхшээл нь нэгдүгээрт, танхимын гаднаас сонгогдсон сайд нарынх нь улс төрийн бяр үнэхээр муу, ажил явуулахад хүндрэл учруулж буй. Хоёрдугаарт, тэднийг солиод, УИХ-аас томилох гэхээр эргээд Үндсэн хуультайгаа зөрчилдсөн явдал.
Залуухан Ерөнхий сайдад эдүгээ Засгийн газар дотроо ч, УИХ дээр ч салбарын асуудлаа яг таг хамгаалаад гардаг, тэрүүхэндээ лобби үүсгэж байгаад ажлаа явуулдаг, нэг тийм улс төрчийн бяртай сайд нар л хэрэгтэй байгаа. Дүрчилбэл, муйхарлахдаа муйхарлаж, либериалчлахдаа либериалчилж, Засаг дээр сайтар хамгаалж, УИХ-ын гишүүдээ хүртэл зангидаж байгаад хуулиа батлуулчихдаг Д.Сумъяабазар шиг улс төрийн бяртай гишүүн бус хүн хэрэгтэй буй.
Гай нь тийм хүн гаднаас тэрийн бүр олдохгүй. Ер нь, УИХ-ын гишүүн байсан рангатай, эрэмбэтэй хүн л Засгийн ажлыг сайн явуулахаар байгаа. Ялангуяа өнөөгийн эрх баригч намын бүлэгтээ нөлөөлж чадахуйц, саяхны гишүүн байсан хүн илүү тустай. Тийм хүн харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэд бараг алга. Өмнөх парламентаас жийгдсэн М.Энхболдын фракцийнхантай нэгэнт нийцэхгүй хойно, саяхны түүхтэй хүн үндсэндээ байхгүй гэсэн үг.
Дээрх аргагүй байдлын логикоос нэг ийм асуулт гарч байгаа юм. Сайд болохыг үнэхээр их хүсээд, төрийн гурван өндөрлөгийн хаалга үүд сахиж, уурлаж яваа УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад, Засагтаа яагаад орж болохгүй гэж. Үнэхээр ажил хийж, салбарын бодлого авч явах гээд байгаа бол Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болсон кэйсийн мөрийг л дагахад болох биш үү.
Д.СУМЪЯАБАЗАРЫН КЭЙС: Хийх ажилгүй шахам нойрмог талбараас хотын буцалсан эрчимд оров
Д.Сумъяабазар өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг засгийн газар тэргүүлж байх үед машид их мэрийлтээр Нийслэлийн МАН-ын хороог авч байв. Үүнд бас л Х.Нямбаатарын оролцоо, мэрийлт үлэмж өндөр байв.
Нэг ёсондоо Нийслэлийн МАН-ын хороон дээр Сонгинохайхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж, удирдлагыг базснаар НАМЗХ-гоо хүртэл Н.Учрал авч чадсан билээ. Х.Нямбаатарын өнөөдрийн хүч ч бас үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар Нийслэлийн намын хороогоо М.Энхболдын удаан “засагласан” хотын фракциас авснаар түүнийг дагасан МАН-ын залуу үеийнхэнд боломж гарч ирсэн.
Гэхдээ энэ нь бас Д.Сумъяабазарт хангалттай санагдаагүй. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Нямбаатар, Н.Учрал нараас гадна П.Анужин, Б.Жаргалмаа нарын “хэцүүхэн” улсуудыг чирч, 100 хувь ялалт байгуулсан. Гэвчиг У.Хүрэлсүхийн хоёр дахь удаагаа бүрдүүлсэн танхимд сайдаар багтаж чадаагүй Д.Сумъяабазар орон нутгийн сонгуульд багаа дахин ялуулсныхаа дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хотын даргаар очих улс төрийн сонголт хийсэн юм. Утгачилбал, тэрбээр Нийслэлийн МАН-ын хороон дахь үнэмлэхүй олонхийн хүчээ ашиглаж, нийслэл дээр илүү том амбицтайгар ажиллахыг хууль батлалцах чиг үүрэгтэй УИХ-ын гишүүний ажлаас дээгүүрт тавьсан юм.
Энэ үед хамаг л бооцоогоо УИХ-ын гишүүн болоход зориулж, асар их мөнгө зарлагадаж парламентад суусан гишүүд сэтгэл зүй, санхүүгийн хувьд ид “шок” үедээ ч байв. Тухайлахад, С.Амарсайханыг хотын дарга байх үед нь хамаг л улсууд хувийн ажлаа гуйж, энэ хэрээр үнэ хүндтэй байсан бол УИХ-ын гишүүн болоод хартал ҮХНӨ-өөр гишүүдэд үнэндээ айхтар ихээр эдлэх эрх гэхээр зүйл нь алга болсон байв. Сайд болохгүй л сул гишүүн байснаар идэж уух, ар өврийн ажлаа амжуулах боломж хомс байгаа гэсэн үг л дээ. Эл логикоор ордонд хэдийнэ олчихсон Д.Сумъяабазар шиг гишүүний хувьд тойргоо услахаас өөр хийх ажилгүй шахам дөрвөн жил цагаа үрж суухыг хувь хүн талаасаа хүсээгүй ч байж мэдэх.
Гэхдээ түүний гаргасан шийдвэр яах аргагүй зоригтой үйлдэл юм. Улс төрийн карьер хөөгч хэн бүхний дотор нь орж тухлахыг хүсдэг саарал ордноос тэр өөрийн хүсэлтээр гарч одсон. Үе үеийн хотын дарга нар Засгийн газартаа тоогдох, ойлгогдохоос ихээхэн хамаарч, нийслэлийн ажил явах, явахгүй эсэх нь шийдэгддэг байсан.
Энэ удаа Д.Сумъяабазарын сайн “повер” нөлөөлж, хот анх удаагаа эрх зүйн байдлаа дээрдүүлсэн хууль УИХ-аар батлуулж, төсвийн хувьд ихээхэн бие даасан шинжтэй болов. Улмаар Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр гэхчлэн хотоос сонгогдсон ажил хэрэгч гишүүд шинэ хотын фракци маягийн нэгдэл үүсгэж, тэдний дэмжлэгийг Д.Сумъяабазар ч сайн ашиглах хэлбэрт ороод буй.
Сангийн яам, хотын захиргаа дамнаад хууль дагалдан хэрэгжих дүрэм, журмын хэдэн үг, өгүүлбэрээр ААН-үүдийг хяхан боож, түүгээрээ амьдарч ирсэн амь бөхтэй фракциудтай Д.Сумъяабазар тэмцэх арга их мэргэн олов. Тэр нь, худалдаа үйлчилгээний чиглэлд шаарддаг байсан олон тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, хотын зах зээлийг либериалчлах алхмыг хийсэн. Энэ нь хүн халчихвал л систем засарчих юм шиг боддог дарга нарын арга барилаас өөр, шинэ уур амьсгалтай байлаа. Энэ мэтээр Д.Сумъяабазар бизнесмен, удирдагч, улс төрч, хотын иргэнийхээ хувьд хийчихмээр хувь идеа санаануудаа хэрэгжүүлж чадаж, түүгээрээ бас хөглөгдөж буй нь сайхан юм.
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС САЙД БОЛОХООР САНААРХАГЧДЫГ ДУРДАЯ
Одоогийн УИХ-ын гишүүдээс сайд болохоор санаархагчид үлэмж олон. Тухайлбал,
- Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал
- ЗГХЭГ-ын даргаар Д.Тогтохсүрэн,
- Шадар сайдаар Ж.Мөнхбат,
- Эрчим хүч, ХААХҮ-ийн сайдаар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун,
- Эрүүл мэндийн сайдаар М.Оюунчимэг,
- БОАЖ-ын сайдаар Б.Саранчимэг,
- Соёлын яамны сайдаар Г.Мөнхцэцэг,
- Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил,
- ХЗДХ-ийн сайдаар С.Бямбацогт,
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг зэргээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бараг толгойтой бүхэн нь сайдад санаархаж буй.
Эдгээр гишүүд үнэхээр салбарын бодлого тодорхойлж, сайдын эрэмбэ эдэлмээр байгаа бол яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзаж болохгүй гэж. Тэд Засгийн газарт орж ажиллаад, УИХ-д асуудлаа оруулаад ирэхэд саяхан ширээ тохойлдож суусан нөхөд нь өнөөгийн сайд нараас дорд үзэхгүй нь тодорхой. Нөгөө талаар УИХ-д хоёр удаа сонгогдсон гишүүд парламентын танхимд тийм амархан нөлөөллөө алдчихгүй. Асуудлаа ч хэрхэн хамгаалахаа харьцангуй сайн мэднэ.
Хамгийн гол нь, ийм арга замыг сонговол МАН Үндсэн хуулиа эвдсэн муу нэрд орохгүй. Сайд нарын мууг тогтолцоогоор солих гэсэн механик аргаа хэрэглэхгүй, ҮХНӨ хийлээ ч ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэрэгжихээр болгоод хуульчилчихвал илүү цэвэрхэн тусна. Л.Оюун-Эрдэнэд зөвхөн ажил хийдэг, түүнийгээ хамгаалж чаддаг бяртай хүн л хэрэгтэй буй. Түүнээс биш сайдын ажлын хажуугаар тойрог усалдаг олон толгой түүнд бас хэрэггүй юм. Улс төрчийн хувьд ийм шийдвэр гаргаад, нэг салбарын төлөө зүтгэх нь өөрөө хувь хүний намтарт гоё имидж үүсгэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хууль өөрчилгө гэж бхаар гишүүд бүрэн эрхээсээ түдгэлз гэдэг нь зөв л санаа байна
Энэ зөв гарц байна
Мангар гишүүдээр парламент дутахгүй
ardin nam monqo xuuleqch ex orno uxsan zarsan deeremchdeer duursen monqol ulsiq hsolmoqchid uqsen xuibaldaqchid bolsooooon
Мангарууд үүнийг сайн уншаарай
За тэр тэтгэвэр гэж юугаа ч мэдэхгүй Мөнхцэцэг шиг юм сайд болоод яахав дээ. Идэж уухын донтой Даваасүрэн мэтийн нөхдүүд сайд болоод с�##�бар хөдөллөө юу. Үлгэр үлгэр.
Ийм попууд парламегтаас гарч гудманп хаягдахыг хүсэхгүй ээ
Яг зөв тайлбар байна
Санадаг санааа
Дэн дун дээсэн дөрөөн дээр л бсн хүн ш дээ хүн зодчихоод
ednar davartsan ym be yaasan
Ихэнхи нь сайд хийх чадвар,мэргэжил ,мэдлэгүй учраас гишүүнээсээ татг�##�заж сайд болох гишүүн байхгүй дээ хөөрхий!!!!!
Kk. Гишүүний төсвөөс нийслэлийн төсөв эрх мэдэл их байдаг юм. Одоохондоо манай улс төрчдөд нийтийн эрх ашиг гэхээсээ илүү хувийн эрх ашиг л бгаа гэж хардаг. Мянга мянган жишээ дурдаж болно.
Даваасүрэн ,Болорчулуун, Оюунчимэг нарыг сайдын сууд�##� руу ойртуулчич болохгүй эдгээр нөхдүүд �##�бан туша�##�д үнэн дуртай маш хорчин тагнуулд явб�##� араас хутга шаах нөхдүүд гэдгийг мэдэж байгаа биз дээ.
Гоё санаа бөйна
Сумъяабазар зоригтой сайн
Sanaa zuv bolovch, nukhun songuuli, ard tumnii tatbar, kuuliin zokhitsuulalt kheregtei. Nukhun songuuli khairan tusuv. Gargalgaa, ekh uusver
САЙДЫН АЖИЛ ӨӨРИЙНХ НЬ ЧАДВАРААС, МЭДЛЭГ, ШУДАРГА БАЙДЛААС Л ХАМААРНА. САЙД НЬ ЗААВАЛ ГИШҮҮН БАЙХ НЬ ДЭЭР ГЭДЭГ УТГУГҮЙ ТЭНЭГЛЭЛ ГАЛЗУУРАА БОЛЬ. ЦААНА НЬ АТГАГ САНАА ХУЛГАЙ ХИЙХ СОНИРХОЛ Л БАЙГААВАР МЭДЛЭГ, ШУДАРГА БАЙДЛААР ХЭМЖИГДЭХЭЭС БИШ ГИШҮҮНИЙ СЭНТИЙ ЗАЙДАЛСАНААР АЖЛЫН ҮР ДҮН ХЭМЖИГДЭХГҮЙ.
Би ямар нүх болгон руу шургадан оготоно юу аан!
Бүгд огтоно болох гэж үү?
УИХ-ын 76 гишүүд маань "мэдрэл" нь ямар юм бол доо? Сонгуулиар тойрогт өрсөлдөн сонгогдчихоод өөрийн дураар УИХ-ын гишүүнээс "татг�##�зсан" Д.Сумъяабазарыг УБ хотын дарга болгож л байдаг! Тойрогт нь нөхөн сонгууль явуулж татварын хөрөнгө "үргүй" зарцуулж л байдаг! Зүй нь Д. Сумъяабазараас сонгуулийн зард�##� гаргуулах нь шударга! УИХ-ын гишүүн Засгийн газарт, ЗГ-ын гишүүнд хян�##�т тавих ёстой байт�##� "давхар дээл"-тэй байхаар бат�##�ж л байдаг! УИХ-ын 76 гишүүн "дан дээл" болох УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлагаа хэдэн хэрэгжүүлж чадаж байгаа билээ дээ? УИХ-ын 76 дотор "давхар дээл"-ээ "даах" ганц ч гишүүн байхгүй! гэж мөхөс би сонгогч, иргэний хувьд бодох юм даа! "Дур эзнээ голохгүй! Дунд чөмөг сүүжээ голохгүй!" гэдэг л энэ байх даа?