ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээлийн 2.2 хувь нь чанаргүй ангилалд багтжээ

2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар  104,364 зээлдэгчийн нийт 5,654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80,523 зээлдэгч 4,295.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгогдсон зээл байгаа аж.

Ипотекийн нийт  зээлийн 16.7 хувь буюу 943.3 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.1 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1.4 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн, 0.6 хувь нь анхаарал хандуулах, 2.2 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 60.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 38.7 хувийг хөтөлбөрийн зээл, 0.9 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn

Ipotekiin zeeliin hyyg buuruulah heregtei, haana ch baihgui luiwar yum bn lee

Холбоотой мэдээ

Back to top button