Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банкны асуудлаар өөрийгөө өмөөрч, тайлбар хийжээ.

Тэрбээр "Хөгжлийн банкны хулгай луйврыг надад наачих гээд хэсэг хүн амиа тавьж байна. Хэдэн хулгайч мөнгө төлж хөлсний гаруудыг хөлсөлж ор үндэсгүй гүтгэлэг тарааж эхэлжээ. Танил технологи, танил хүмүүс. Мөнгө тойрсон, мөнгөөр бүх асуудлыг шийдэж ирсэн нөгөө хэд амиа тавих нь ээ. Хэдэн юм хэлье:

  1. Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд Засгийн газрын 2020 оны 4-р сарын 8-ны шийдвэрээр шилжин ирсэн. Түүнээс өмнө Хөгжлийн банк ЗГХЭГ-ын харъяанд байж, тэнд тайлангаа тавьдаг байв. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байхгүй бол болохгүй байна, мэргэжлийн яам хариуцаж, хяналтаа тавьж байхгүй бол болохгүй юм, та үүнийг авч цэгцлээч гэж хэлж тун удалгүй Сангийн яаманд Хөгжлийн банк шилжиж ирсэн юм.

2. Хөгжлийн банк Сангийн яаманд шилжиж ирмэгц Хөгжлийн банкны удирдлагын багийг цогцоор нь өөрчилж, Сангийн яам, Төрийн банкны мэргэжилтнүүдээр бүрдсэн удирдлагын баг тавьсан. Хөгжлийн банкны нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулан банкыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Авсан зээлээ төлдөггүй нөхдүүдийг шүүхэд өгөх ажиллагааг энэ баг эхлүүлж, банкыг цэвэрлэж эхэлсэн. Хөгжлийн банкны хулгай, луйврын талаар Сангийн яам АТГ, прокурор гээд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан юм. Хамтын ажиллагааны үр дүнд Хөгжлийн банк шүүх дээр ялалт байгуулж эхэлсэн юм. 2021 оны нэгдүгээр сард намайг Сангийн сайдын ажлаа өгсний дараа тун удалгүй Хөгжлийн банкны удирдлагын баг өөрчлөгдөж, нөгөө муу зээл өгч байхад ил далд оролцож байсан зарим нөхөд буцаж ажилдаа орсон байдаг юм.

3. Хөгжлийн банкны далимд Төрийн банкыг ч бас яръя. 2017 оны 11-р сард Сангийн сайдаар томилогдоод 76 захиралтай, “Шинжиан Шинфа”-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан юм. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна. Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Намбар
Намбар
2 сар 22, 2022 11:39

Ene butku

тогтох
тогтох
2 сар 22, 2022 16:33

Энэ ч үнэний ортойдог шүү Хүүкийн үед ярьж эхэлсэн тиймээс эд гажуудлыг харж байсан даан ч суурь нь бат бэх цайз босгосон байсан байх ёстой нүгэл нүдээрээ гэрч луйварчид илчлэгдэж эх орон минь хөгжөөсэй.

Zochin
Zochin
2 сар 22, 2022 17:48

Bitgii l sunjruulaasai blee..

Зочин
Зочин
2 сар 23, 2022 01:31

Одоогийн Сангийн сайд Б.Жавхланг бас ш�##�гах хэрэгтэй.Хүрэлбаатарыг Сангийн сайдын ажлаа өгсний дараа тун уд�##�гүй Хөгжлийн банкны удирдлагын багийг сольсон б.на.Чингэс хаан банкны хувьцаа эзэмшигч гэж бичиж байсныг санаж б.на.Чингэс хаан банк Хөгжлийн банкнаас бас зээл авсан байсан.Өөрийнхөө хүмүүсийг томилсон байх магадл�##� маш өндөр

Зочин
Зочин
2 сар 23, 2022 20:39

Сөүлийн Ганнам дүүрэгт байдаг олон сая $ үнэтэй байшиндаа очиж байн уу ? Хотгорын гулгайч аа

Холбоотой мэдээ

Back to top button