УЛС ТӨРЯрилцлага

Т.Ганболд: Өсвөр насных нь өширхөл арилаагүй Хятад гаралтай хүмүүсээр Хэнтийнхэн улсаа самруулж байна

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН АСУУДАЛ БОЛ МОНГОЛ УЛСЫН ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙН АСУУДАЛ-

-Та Хөгжлийн банкны  асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлж, хурцаар шүүмжилж байгаа хүмүүсийн нэг. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг хэрхэн дүгнэж сууна?

-Хамгийн том мөнгөн дүнтэй, хамгийн том цар хүрээтэй улс төр, бизнесийн бүлэглэлийн хуйвалдаантай асар том тогтолцоо байсны жишээ энэ. Захаасаа задарч эхэлж байна. Ганцхан Хөгжлийн банкаар хязгаарлагдах асуудал биш. Үүнтэй дараа дараагийн мөнгө санхүүгийн том луйврууд холбогдоно. Өнгөрсөн 30 жил эрх барьж ирсэн улс төрийн хоёр том нам, тэдний санхүүжилт, тогтолцоо, өгөө аваа задрах ёстой. Тэд хууль шүүхийн байгууллагад өөрсдийнхөө төлөөллийг тавьж, гэмт хэргээ илтэд хаацайлан далдалж, хэрэг биш болгодгийг харж байна.

Үхэх гээд хоногоо хүлээж байгаа хүн дээр улсаас өр зээл авчихсан компанийг шилжүүлж, хуулийн цоорхойг ашиглах оролдлого зэрэг луйвар булхай ч илэрлээ. Үүнийг ганцхан Хөгжлийн банкны зээлийн асуудал гэж харж болохгүй. Бүхэл бүтэн Монгол Улсын ялзрал, хавдар. Эрчтэй, зоригтойгоор цэвэрлэхээс өөр арга байхгүй. Манай тал, танай нам ч гэх асуудал байхгүй. Энэ бол нийт Монгол Улсын асуудал. Оршихуй, эс оршихуйн асуудал. Бүр үндэсний аюулгүй байдлын асуудал. Нэг намын тогтолцоонд шилжчихсэн энэ үед цэвэрлэгээ хийх ёстой. МАН-ын генсек манлайлж оролцож байгаад иргэний хувиар олзуурхаж байна. Өөрөөсөө шалтгаалах намын цэвэрлэгээгээ хийх хэрэгтэй. Зээлийн асуудалд нэр холбогдсон хүмүүсээс тайлбар авах ямар ч шаардлага байхгүй. Хулгай хийсэн хүнээс тайлбар сонсоно гэдэг хамгийн логикгүй тэнэг үйлдэл. Гэмт хэрэг хийчихсэн хүн ямагт өөрийгөө зөвтгөж ярьдаг. Холбогдсон л бол холбогдсон. Намаасаа хөөхийг нь хөөж , УИХ-аас ч хасах ёстой.

-Ханшийн зөрүүний тухай зээлдэгчид байр сууриа илэрхийлж, хохирч байгаагаа хэлдэг. Харин та “Зээлдэгч нар нь хуулийн дагуу шүүхэд хандсан тохиолдолд хүү, алданги, бүх тооцоолол нь зогсоод, тухайн цаг үеийн төгрөгийн ханш руу шилжээд төсвөөс төлөгдөнө” гэж ярьсан?

-Эрх мэдэлд ойр байдлаа ашиглаж нийтийн боломжийг хулгайлсан. Дийлэнх олонх нь төлөхгүй, валютаар авсан зээлээ төгрөг рүү хувиргасан байна. Энэ нь эргээд бидний татвараар валютаар төлөгдөнө гэсэн үг. Төгрөг валютын ханшийн зөрүүг зээл аваагүй, эгэл жирийн бидэн дээр тавьж байгаа байхгүй юу.

Илтэд хулгай хийсэн үйлдэлд хууль шүүхийн байгууллага нэвт хамтран оролцож байгааг бид харж байна. Нийгмийн сүлжээнд ил болж байсан лифтний шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын дүр зураг харагдаж байна. Хууль шүүхийн байгууллагын завхрал, замбараагүйтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үеэс эхэлсэн. Анх Худалдаа хөгжлийн банкийг өөрийн мөнгөөр биш улсын төсвийн мөнгөөр худалдаж авсан. Үүнээс цааших хулгай луйвар бүгд ижилхэн нэг форматаар явсан. Төрийн өмчийн компаниуд болох Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг үнэгүй авах, авснаа эргээд улсад мөнгөөр шахах. Хулгай, дээрэм, луйвар гэсэн арга замаар явж ирлээ. Бүлэг шинж чанартай ноцтой том хэргүүд. Хууль хяналтын байгууллагууд хуулийн дагуу шийдэх л ёстой юм, уг нь. Тэр нам, энэ нам гэхээсээ илүү Монгол Улсын ирээдүй гэдэг өнцгөөс асуудалд хандмаар байна. Цаашдаа бид хөгжилд хүрчихсэн Өмнөд Солонгос, Сингапур, Баруун Европын улс орнууд шиг зөв замаар явах уу, үгүй юу. Эсвэл мафижиж ялзарсан ганц хоёрхон баянтай. Тэднийгээ тойрсон гудамжаар дүүрэн бичиг үсэггүй гуйлгачинтай улс орон болж, өр төлбөртөө газар нутгийнхаа тодорхой хэсгийг БНХАУ зэрэгт өгөөд дампуураад мөхөх үү гэдэг хязгаар дээр ирчхээд байна л даа. 30 жилийн нийгмийн хөгжлийн мөчлөг дээр ирчхээд байна.

-ДӨНГӨЖ ЖАРААХАЙНУУДЫГ БАРЬЖ ХОРИЛОО-

-Саяхан Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэд хэдэн захирал, хоёр гуравхан зээлдэгчдийг нэг сарын хугацаатай хорьчихлоо. Хоригдсон хүмүүсийн хувьд хэр оновчтой байв таны бодлоор?

-Ийм илтэд луйвар дээр жаахан ч атугай дүр эсгэхгүй бол болохгүй байгаа байх л даа. Ингэж л анзаарагдлаа. Олон нийтийн яриагаар бол жараахайнуудыг барьж хорилоо. Ямартай ч эхэлж байна. “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан нар хууль хяналтын байгууллагаас эхлээд төрийн тэргүүнд хүртэл нөлөөтэй байж чадаж байна шүү дээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар энэ хоёрын утсан хүүхэлдэй шиг явж ирлээ. “Голомт”-ын Д.Баясгалан адгийн наад зах нь хүүхдийн паркийг эзэмшчихсэн сууна. Тэд төрийн тэргүүнүүдэд нөлөөтэй болохоороо хуулийн хамгаалалтай. Хөнжлийг нь хуулаад, идээ бээрийг нь харуулаад байхад дээрээс том хэмжээгээр хамгаалуулаад байна. Үүнд л асуудал байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд зурагтаар ярьдаг шигээ шударга байж, хуулийн байгууллагад нөлөөлөөгүйсэн бол тэд аль хэдий нь явчихсан байгаа. “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын оролцоотой надад тохиолдсон авлигын хэргүүд шийдэгдчих байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бодит жишээгээр тайлбарлахад ийм.

-Томоохон зээлдэгчид, зээлд нөлөөлсөн улстөрчид рүү хуулийнхан халдаж чадахгүй байгааг хэлээд байна уу?

-Бид өнөөдөр хуулийг эрх мэдэлтэнд нэг өөрөөр, эрх мэдэлгүй хүнд зориулж нэг өөрөөр тайлбарладаг нийгэмд амьдарч байна. Үүнийг чинь DoubleStandart буюу “Сонголттой шударга ёсыг хэрэгжүүлэх зарчим” гэдэг. Энэ нь өөрөө хамгийн том гэмт хэрэг. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар Хөгжлийн банкны зээлийн асуудал нэр холбогдсон. Ямар ч яриа байхгүй. Тухайн үедээ УИХ-ын гишүүн байсан эсэх нь хамаагүй. Дарга байсан хүн сонгуулийн өмнө хамтрагч нартаа зээл авч өгсөн асуудал. Тэд сонгуульд оролцох ёс зүйн хэм хэмжээг ч хангаагүй байгаа байхгүй юу. Одоо нэгэнт ил болсон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулаад явуулах ёстой. Гэмт хэргийн үйлдэл нь тогтоогдсон тогтоогдоогүй ёс зүйн талаасаа өөрсдөө мэхийн ёслоод УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг, намынхаа батламжтай цуг өгөөд явах ёстой. Зарчим ердөө энэ. Түүнээс биш "Би гишүүн болоогүй байхдаа авсан” гэх мэт ямар ч тайлбар хэрэггүй, илүүц. Баруун биш зүүн гараараа авсан, еэвэнгийн нөгөө тал нь энэ гэхчлэн утгагүй зүйл ярьдаг байдлаа болих хэрэгтэй.

-“Хөгжлийн банкийг тоносон төлөөллийн гар хөл нь хууль шүүхийн байгууллагад ажилладаг. АТГ, прокурор, шүүхийн шүүгч тэр чигээрээ улс төрчдийн гар хөл болсон" гэж та хэлсэн. Өнөөдрийн нөхцөлд хууль шүүхийн байгууллага хэр шударга ажиллана гэсэн хүлээлттэй байна вэ?

-Хуулийн байгууллагад өөрсдийнхөө гар хөлийг шургуулж нөлөөллөө оруулж завхруулдаг. Хууль шүүхийн байгууллагынхан бүгдээрээ тийм биш. Сурсан мэргэжилдээ үнэнч, хуулиа дээдэлдэг зарчимтай, ёс зүйтэй хүмүүс маш их бий. Харамсалтай нь шийдвэр гаргадаг гол зангилаанууд дээр өөрсдийн гар хөл болох хүмүүсээ тавьдаг. Үүний бодит жишээ бол УДШ-ийн дарга байсан Ц.Зоригт. Энэ хүнийг анх “Сахал” Д.Эрдэнэбилэг анх 2009 Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэр аваачиж байсан. Өнөөдрийг хүртэл УДШ-ийн шүүгчээр ажиллаад л явж байна. Ийм ялзарсан ёс зүйгүй шүүгч нар хүмүүсийн, аж ахуй нэгжүүдийг хувь заяаг шийдээд сууж байхад улс орны хөгжил ярих нь өөрөө өрөөсгөл.   

-ӨСВӨР НАСАНДАА “ӨШИРХӨЛ” ТЭЭЧИХСЭН “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ, "ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАН НАРААР УЛСАА САМРУУЛЖ БАЙГААГАА ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР БОДОХ ЁСТОЙ-

-МАН, АН-ын аль нь ч байсан цэвэрлэгээ хийх ёстой гэлээ. Цэвэрлэж чадна гэсэн итгэл танд байгаа юм уу?

-Ярианы хэллэгээр их цэвэрлэгээ. Гарцаагүй хууль дээдлэх эрх зүйт төртэй улс шүү дээ бид чинь, уг нь. Эрх зүйт төрийн хэм хэмжээнд л байх ёстой. Цөөхөн хэд нь нийтийн хөрөнгийг хулгайлдаг хэрнээ өөрсдийгөө баялаг бүтээгчид хэмээн нэрлэдэг олигархуудтай. Тэр нь улс төртэйгээ нэвт сүлбэлдчихсэн. Шүүгч нар нь хүртэл тэрбумаар үнэлэгдэх байшинд амьдарч, дансандаа асар их хадгаламжтай байна. Энэ бүхэн нийгмийн нүдэн дээр илт болж буй үйл явцууд. Албаныхаа машинаар хотын захад байдаг лагерь луугаа хүргүүлснийхээ төлөө Францын сайд “уучлаарай” гээд ажлаа өгчхөж байв. Биднээс хэд дахин өндөр хөгжил, том эдийн засагтай Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч найзынхаа компанид дэмжлэг үзүүлснийхээ төлөө 22 жилийн ял сонсож байв. Эмэгтэй хүн хэр нь ээ "Уучлаарай миний буруу" гээд явж чадаж байна. Бид Чингисийн удам угсааных гээд том дээл өмсөж, том бүс зүүж цээжээ дэлдэж огшдог хүмүүс эмэгтэй хүнээс долоон дор. “Би тэгээгүй, яагаа ч үгүй” гээд уйлагнаж худлаа ярьдаг. Жижигхэн эдийн засагтай улс хэр нь ээ хулгайн хэмжээ хэдэн зуун сая ам.доллараар яригддаг. Үүний эсрэг иргэний нийгэм нь сөрж тэмцэж чаддаггүй. Нийгмийн амьдрал нь ийм дорой байгаад байхад жагсаалд ч гарч ирдэггүй. Улам дээрэлхүүлээд амьдраад байдаг. Тэгсэн атлаа нэгнийгээ сошиалаар доромжилчихно. Энэ бол мөхөл рүү ойртож байгаагийн шинж тэмдэг болохоос биш хөгжиж буйн шинж биш. Иргэдийг идэвхтэй байгаасай гэдэг үүднээс иргэн хүнийхээ хувиар байнга байр сууриа илэрхийлдэг. Түүнээс биш Хөгжлийн банкнаас зээл авах, албан тушаалд очих, уул уурхайн лицензтэй болох гээд ингээд байгаа юм биш. Иргэд минь жаахан ухаантай, идэвхтэй, зоригтой, зарчимтай байх хэрэгтэй. Өөрсдөөсөө гадна бидний үр хүүхэд ирээдүйн төлөө юм шүү.  

-Хөгжлийн банкны зээлийн асуудал гадаад талдаа их л муухай харагдуулах, цаашлаад хөрөнгө оруулалтад ихээхэн сөрөг үр дагавар авчрах нь. Бизнесмен хүний хувьд гадаад орчныг хэрхэн дүгнэж, зовниж байна вэ?

-Би гаднаас том биш ч гэлээ арилжааны хэлбэрээр янз бүрийн л зээл авдаг. Найз нөхөд, танил хүмүүстэйгээ уулзаж Монголд ингэж хөрөнгө оруулъя, ийм бизнес хийе гэдэг яриа өрнүүлдэг. Тэрнээс биш концесс, тендер авч оролцож байсан түүх байхгүй. Миний мэдэхийн гадаадынхан Монгол Улсад итгэдэггүй. 2009, 2010 онд уул уурхайн сезон, Оюу толгойн төсөл эхэлж байх үеэр хөрөнгө оруулах дур сонирхол байсан. Гэхдээ одоо асар өндөр авлигатай улс гэдгээр нь дүгнэдэг болчихож. Хөгжлийн банк, ЖДҮХС, улс төрийн сонгуулийн өрнөл зэргээс үүдэж. Ковидийн цар тахлын үеэр хөшөө барьж байдаг мулгуу, жудаггүй, илтэд хулгай хийдэг удирдагчидтай ард түмэн шүү дээ. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчид яаж сонирхох вэ. Авлигын индексээрээ 114-т, хараат бус шүүх алдагдсан гэх үзүүлэлтээр 119-р байрт явж байгаа. Хөрөнгө оруулалт хийхэд таагүй улс гэдгээрээ ч тэргүүлж байна. Дотоодынхоо хулгайг цэгцэлчихвэл хангалуун, чинээлэг амьдраад байх бүрэн боломжтой улс шүү дээ, уг нь. Ганцхан “Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан хэдэн их наядаар нь хулгайлаад авчихаар энэ ард түмэнд чинь юу үлдэх юм бэ. Бодоод үз л дээ. Хэдэн зуун ААН-ийн боломж бололцоог ганц хоёрхон хүн үгүй хийчихдэг. Өнөөдөр 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Түүн дээр бүгдээрээ эрх тэгш гэж тунхагласан байдаг шүү дээ. Энэ утгаараа социализмын цаг үед суурьшмал хятад иргэдэд ч пасспорт олгосон. Энэ хүмүүс чухам тэр социализмын цаг үед гадуурхагдаж ирсэн. Тэр үеийн нийгэм цаг үеийн тогтолцоо тийм байсан. Өширхөж, гоморхож ирсэн Хятад угсаатай “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Голомт”-ын Д.Баясгалан зэрэг хүмүүс. Өсвөр насных нь тэрхүү өширхөл өдий хүртэл арилаагүй явж байгаа байхгүй юу. “Энэ Монгол, энэ нийгэм намайг багад минь ингэж их гадуурхаж байсан. Би өшөөгөө авна” гэдэг байдлаар ханддаг. Өсвөр үед тархинд нь суучихсан эмгэгийг тооцож үзэхгүйгээр ийм хүмүүсээр улс орныхоо санхүү эдийн засгийг самруулж байгаа бид өөрсдөө тэнэг. Чингисийн удам гээд цээжээ ханхайлгадаг Хэнтийгээс гаралтай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үүнийг бодох ёстой. Өсвөр насандаа ингэж их өширхөл гоморхол тээчихсэн хүмүүсийг нийгмийн амьдрал руу оруулах ийм л аюултай.

-Шүүхээр явуулахгүй механик аргаар зээл төлүүлж байгааг та хэрхэн дүгнэж байна. Хуулиар явуулбал сунжирна гэж та байр сууриа илэрхийлсэн байсан?

-Өнөөдөр шүүх байгууллага мафиудын гарт орчихсон. Хууль бусаар тэдний үүрэг даалгаврыг биелүүлж байгаа ийм цаг үед шүүхээр шийдүүлж болохгүй. Шүүхээр явуулж шийдүүлье гэвэл одоогийн шүүгч нарыг бүрэн эрхийг түдгэлзүүлж, солих шаардлагатай. Шүүгчдийг түдгэлзүүлэх эрх ганцхан Ерөнхийлөгчид л байгаа. Аймаг, дүүргийн анхан болон дунд шатны шүүхийн байгууллагад шударга, мэргэжилдээ үнэнч өчнөөн шүүгч бий. Тэд мафийн тогтолцоонд ороогүй. Мөрдөгч, прокурорууд ч ялгаагүй. Онц бүрэн эрхт хороо байгуулж байгаад тодорхой хугацаа зааж байгаад олон нийтийг хохиролгүй болгох ёстой. Гэмт хэрэгтнүүдэд ялыг нь оноох ёстой. Энэ бол наад захын энгийн зарчим.

-ЯАРАЛТАЙ НЭГ УДААГИЙН ХУУЛЬ ӨРГӨН БАРЬЖ, ОНЦ БҮРЭН ЭРХТ ХОРОО БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ-

-Зарим хуульч, эдийн засагчид зээл төлүүлэхийн тулд ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль өргөн барих хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Танд зээл төлүүлэх гарц гаргалгаа хэрхэн харагдаж байна вэ?

-Яаралтай нэг удаагийн хууль өргөн барьж, онц бүрэн эрхт хороо байгуулах шаардлагатай. Онц бүрэн эрхт хороонд түрүүний хэлдгээр шүүгч, прокурор, мөрдөгч нарыг зохион байгуулалттайгаар ажиллуулах шаардлагатай. Хөгжлийн банкны дараа Монголбанкны үнэ тогтворжуулах сэдэв рүү орох хэрэгтэй байгаа юм. Үүнд долоо найман их наядын асуудал яригддаг. Үүнийг бас л тав зургаан аварга авчихсан байгаа шүү дээ. Ингэж л онц нөхцөл байдлаар шийдэх ёстой гэж харж байна. Хөгжлийн банкан дээр нэмж нэг зүйл ярихад “Барьцаа хөрөнгө үнэгүйдсэн” зүйл байхгүй. Тэд зүсийг нь хувиргаад бохир активуудаа нас барах гэж байгаа хүн дээр шилжүүлсэн. МАН-ын ЕНБД-аас эхлээд залуу хүмүүс үүн дээр дэвшилтэт үзэлтэй байгаасай гэж хүсэж, залбирч байна. Ард иргэдийн тэвчээрийг, амийг битгий бариасай. Залуу дарга нар шударга зарчимд нийцээд явж чадах юм бол бид энхийн замаар шинэ цаг үе рүү шилжиж чадна. Эс тэгвээс туйлдаж, үймээн самуун, иргэний дайн болох нөхцөл байдал үүснэ. Эсвэл нэг улсад дагаар орох, тусгаар тогтнолоо алдах сонголтууд л үлддэг.

-Монголд нэг хэсэг койны давлагаа үүсэж байгаад намжлаа. Алдах нь алдаж, хожих нь хожлоо. Койны хохирогч болсон хүмүүс цагдаагийн байгууллагад ихээр хандаж байгаа мэдээлэл ч бий. Энэ хавар баахан хохирогчид талбай дээр жагсаж гарч ирэх ч төлөвтэй?

-Койн манай зах дээр байтугай дэлхий дахинд цоо шинэ зүйл. Монголд орж ирээд асар буруу зарчмаар явчихлаа. Мэдлэгтэй, мэдлэггүй олон нийтийг далимдуулан тоглолт хийсэн. Асар их хохирогч нар гарч ирсэн. Бизнесийн болон зах зээлийнхээ жам ёсоор сайн, муу нь шалгарч үлддэг. Харьцангуй жижиг зах зээл гэхэд маш их койн гарсан.

-Та ч бас койноо гаргасан?

-Энэ цаг үеийг би анзаараад төгсгөл дээр нь адилхан койн гаргасан. Бусдад үлгэр жишээ болох үүднээс авсан үнээрээ буцааж зарах баталгаатайгаар. Манай бизнестэй өгөөжтэй байдлаар уялдуулсан. Олон нийтэд хувьцаа болгон авах, үйлчилгээний газруудад ашиглах гэсэн сонголтуудыг хийж өгсөн. Та койн авсан бол хоосорч, хохирч болохгүй шүү дээ. Ядуу, мэдлэггүй хүмүүсийг ингэж хохироож болохгүй байхгүй юу. Ийм ч үүднээс энэ олон койнуудын араас босгыг нь өндөр болгох зорилгоор гаргасан юм. Энэ утгаараа манай койн огт өөр. Та нар анзаарсан бол койнууд гарч ирээд 5-10 дахин нугардаг. 5-10 хувь нь ашиг олоод  90 гаруй хувь нь алдагдалд ордог. Монголд гарсан койнууд 200-600 хувийн уналттай явж байна.

-Харин танайх?

-Манай койн 15-30 хувийн уналттай явж байна. Яагаад гэвэл ард нь бодитой компани, бодитой хөрөнгө оруулалт байна.

-САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ, “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНГИЙН НАМАЙГ ГҮТГЭСЭН НАЙЗ ПАУШОК НЬ ЛАТВИ УЛСААС ЦАГААЧЛАЛ ХҮССЭН-

-Танай компаниас Д.Дорлигжавын дүүгийн данс руу мөнгө шилжсэн асуудал шалгагдаж дууссан уу. Ямар шатандаа яваа юм бэ?

-Би түрүүн ярьчихсан шүү дээ. Дуусаагүй. Хэрэгсэхгүй болгоод замхруулчихсан. Би дахиад шүүхэд гомдол гаргачихаад л байж байна.

-Паушок, Рио тинтогийн Б.Болд та гурвын асуудал юу болсон бэ. ОХУ-ын Паушокын “Алтан дорнод Монгол”, “Рекат” компанийг худалдаж авсан ч тохирсон мөнгөө өгөөгүй хулхидсан гэдэг асуудал шийдэгдэв үү. Ямар шатандаа яваа юм бэ?

-Паушок гэдэг хүнээс би 2011 оны есдүгээр сард энэ компаниа худалдаж авсан. Олон нийтэд би олон удаа баримттай нь ярьж байсан. Энэ хүн надад 100 хувь хувьцаагаа зарсан байдаг юм. Москва хотод байрлах элчин консул дээр очиж бид хоёр биеэрээ очиж сууж байгаад баталгаа бичиж, консулын нотариатын тамга дарж, гарын үсэг зуралцаж байлаа. “Би 100 хувь төлбөрөө авчихлаа, компаниа шилжүүлж байна” гээд өгөө аваатай гэрээ хийсэн л дээ. Би “Юмыг яаж мэдэх вэ” гээд давхар нотариатаар баталгаа хийлгэж байсан. Хэвлэлд үүнийгээ олон ч удаа ярьсан. 2019 онд буюу найман жилийн дараа Д.Дорлигжав, “Голомт”-ын Д.Баясгалангийн намайг хэрхэн яаж дээрэмдсэн талаарх мэдээлэл гаргахад Паушок гарч ирсэн. “Би энэ хүнд компаниа зараагүй. Намайг луйвардсан” гээд. Есөн жил хүн дуугүй байх уу. Бодоод үз. Хоёрдугаарт, Паушокийн найзууд буюу Д.Дорлигжав Ерөнхий прокурор байсан тул би шорон оронд орж, мөрдөнд зөндөө суусан.

-Өнөөдөр яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ?

-Би 2019 оны нэгдүгээр сард, 2020 онуудад Нью Иорк, Швейцарь, Латвийн шүүхүүдэд хандсан. Ялсан. Надад зарсан компани маш их хэмжээний өр төлбөртэй, дээрээс нь ухаад өөр хүнд зарчихсан лицензийн талбайнуудтай, дутуу техникүүдтэй байлаа. Эдгээр асуудлуудаар би олон улсын шүүхүүдэд хандаад би ялчихсан.

-Паушок одоо хаана яваа юм бэ?

-2022 оны хоёрдугаар сарын байдлаар шүүхийн шийдвэрийн дагуу энэ хүний данснууд нь битүүмжлэгдчихсэн, зарим эд хөрөнгүүдээ хураалгачихсан нөхцөл байдалтай байна. ОХУ-ын иргэн шүү дээ. Одоо Латвид оччихсон иргэншил гуйгаад байж байгаа. Д.Дорлигжав, Д.Баясгалан нар нийлээд яаж дээрэмдсэнийг би баримттай нь дэлгэчихсэн. Б.Отгон сэтгүүлчид энэ мэдээлэл байхгүй учир хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд намайг чамгүй бичсэн. Нөгөө талаар Д.Баясгалантай олон жил хамтарч ажиллаж байсан болохоор тэр байх. Д.Баясгалангийн дарамт, гуйлт байсан ч юм бил үү, жаахан хөнгөхөн хандсан юм билээ. Уг нь шударга дуугардаг эмэгтэй гэж үнэлдэг. Хувь, хувьсгалын танилууд биш. Б.Отгон сэтгүүлчид хандаж хэлэхэд надаас ирээд баримтууд авч судалж болно шүү.

-БИ ХҮНИЙ СЭГЛЭЭД ОРХИСОН ГАЗАР НУТАГ АВСАН. НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖ БОСГОСОН-

-Таныг ухсан газруудадаа нөхөн сэргээлт хийлгүй орхидог гэдэг юм билээ?

-Нөхөн сэргээлт хийгээгүй гэж намайг баахан ярьдаг. Энэ компанийг би биш Паушок үүсгэн байгуулсан. Намайг авахад 2500 гаруй га газар нөхөн сэргээгдээгүй хаягдчихсан байсан. Компанийг аваад нөхөн сэргээлтүүдээ бүгдийг нь хийсэн. Ингээд БОАЖЯ болон МХЕГ-т хүлээлгэж өгч байлаа. Үүнийг тухайн сумын удирдлага, байгаль орчны газруудаас асууж сураглах хэрэгтэй. Тэрнээс биш би аваад сүйтгэсэн газар нэг ч байхгүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Та бид хоёрын энэхүү ярилцлагын доор “Чи өөрөө тийм газар нутаг ухдаг биз дээ” гэж бичиж дайрах байх л даа. Би алт ухдаг зөвшөөрлийн дагуу ухаж байна. Үнэн. Би хүний сэргээгээгүй, сэглээд орхисон газар нутаг авсан. Нөхөн сэргээлт хийж босгосон. Гэтэл над руу дайрдаг бичдэг зүйлс нь энэ. Манай нийгмийн асар том буруу нь энэ. Аливаа зүйлийг ойлгохоосоо илүү ийм ялзрал өөрсдийг нь дэвслээд нулимаад, гэр хорооллын утаа, модон жорлонд нь живүүлж байхад үнэнийг ярьж байгаа хүний эсрэг тролл маягаар ажилладаг. Өөрсдийг нь хуурч байгаа хүмүүсээ архи, хоолны мөнгөнд хууртагдаж сонгодог. Өөрсдийнхөө толгой дээр гаргаж, хувь заяагаа хулгайлуулдаг. Тэгэхээр иргэний нийгэм идэвхтэй, ухаалаг, эргэцүүлэн бодох чадвартайгаар асуудалд хандаасай гэж хүсдэг. Бүгд хамтраад энэ муухай завхралаасаа салмаар байна. МАН, АН гэхээсээ илүү Монгол Улс гэдэг том зургаар харцгаая. Үүнийг эрх барьж буй улс төрийн ууган хүчин МАН ойлгоосой. Энэ бол Монгол Улсын нийт ард түмний амин чухал асуудал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамар чи тэр ухсан газраа янзлаач донгосоод байлгүй. Хэнтийд угаасаа Оюукын нэр хүнд их унасан байна лээ

Зочин
Зочин

Хүрэлсүх чинь Сүхбаатар аймгийнх. Тэгээд ч хувь хүний асууд�##� ярихдаа битгий нутаг усныханыг нь нийтэд нь хамруулан доромжилж бай. Танай Баянхонгорын Баттулга Занданшатар ч удирдаж л байна. Оюун-Эрдэнэ нутгийн хэдэн нэр хүндтэй з�##�уусын дэмжлэгээр гарчихаад одоо тэнгэрээс буусан мэт нүүр буруулсан, дараагийн удаа хэнтийд бол май шүү, хэдэн ил д�##�д амраг хүүхнүүдээ хөдөө хэнтийд ирүүлэхийг нь харая гэлцэж байгаа

Суба
Суба

Ямар лут гарг�##�гаа вэ

Зочин
Зочин

Ганболд эх оронч шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын хятад гар�##�тай иргэдийг ялгаварлан гадуурхагч байна. Үндсэн хуулиар хориотой.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үндсэн хууль ярьдаг хэн бэ чи

зочин
зочин

Монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй, бодол сэтгэлтэй ийм хүн байгаад баярлаж байна. Хулгайч, луйварчдын эсрэг ард түмэн ямар арга хэлбэрээр тэмцэж, энэ бурангуй зүйлийг арилгаж, үр хүүхдүүддээ шударга нийгмийг үлдээмээр байна. Таны энэ үзэл бодлыг бүрэн дэмжиж байна. Та манлайлаад тэмцэх хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Ганболд уих-д сонгогдсон бол Доржханд гай ингэж ман-д худ�##�дахгүй бсан

Зочин
Зочин

Ганболд үнэн л юм ярьсан байна амжилт

ЗОЧИН
ЗОЧИН

МОНГОЛЫН МИНЬ ГАМШИГ БОЛ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АДГИЙН ШААР ГЭГДЭЖ АРД ТҮМНЭЭР ХАРААЛГАСАН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ

Зочин
Зочин

Зөв л зүйл ярьсан бна

Зочин
Зочин

Газөр ухсан нь үнэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрөа үнэн л гэсэншдээ худлаа гээгүй яагаад баыгаам

Зочин
Зочин

Хөгжлийн банк яахав, яахав
Хөвсгөлийн эрэг дээр очих минь!

Зочин
Зочин

Шударга ёс ялна шүү, битгий ухарч ц�##�гардуулаарай.

Зочин
Зочин

хөгжлийн банкыг одоо л цэцглэж авч өрөө төлүүлэхгүй монгол өрөндөө дарагдаж үхэх цаг ирж дээ даанч хэтэрхий олон баячууд цээж дүүрэн авгай хүүхдээрээ гайхуулаад байсан юмаа төрийн мөнгө идчихээд ханх�##�заад байж дээ

Зочин
Зочин

ene hun ovoo zov yriad bgaa yumdaa!! ovoo ch medlegtei zorigtoi hun yum demjeed uguh heregtei

ard
ard

зөв ярьж байна гэхээс өөр зүйлгүй м�##�ууд энэ л�##�ар хахуулиаа буцааж авчихгээл шудрагындүрдтоголжииндооо л�##�руудааа төриин хулгаачууд баяжаг зөвүүүм�##�уудөөа

Дорлигжав нартай ЯАГ АДИЛАХ ЛУЙВАРЧИН шүү дээ чи!
Дорлигжав нартай ЯАГ АДИЛАХ ЛУЙВАРЧИН шүү дээ чи!

Хамар Ганболдоо чи өөрөө ч яааг адилхан луйварчин!!! Дорлигжав нартай ЯАГ АДИЛАХ ЛУЙВАРЧИН шүү дээ чи! Чи луйварчин дээрэмчин учраас Дорлигоо чамайг нээнтэглэж шантаажилсан. Та 2 яаг адилхаан луйварчин. Чиний найз гэх тэр ЛУУХААН БОЛД чинь Рио Тинтод ажилд ороходооо Монголчуудыг хуурч та нарын хүсэлтээр з�##�илж их хэмжээний баялгийг зувчуулж өгнө гэж ажилд орсон. Бүг л мэднэ. Та нар хэн хэнийгээ хэлэлтгүй ЖАНГАА идэх ёстой луйварчид.

иргэн
иргэн

Б. Отгон сэтгүүлч чинь ийм байсан юм уу Эрэн сурв�##�жлагч гээд шудрага царайлаад байсан худ�##� болов уу

Зочин
Зочин

Хамар ч уг нь дажгүй з�##�уу л даа. Гэхдээ жаахан болгоомжтой дуугар аа.

Зайлмой !
Зайлмой !

Чамайг бодвол өндөр өвөөгийн хүүхдүд ! Та хэдийг гадаадад хамт явб�##� цаад хэдээс чинь Монгол уу? гэж асуугаад ЧАМААС ХЯТАД хүн үү гэж асууна.

Зочин
Зочин

iim l uhaalag eh oron ch tseh shuliun zorigtoi zaluusiig mon goliin ard tumen demjij Elbegdorjiin aakznii toriig zadlan ustgah tsag bolson.Ganbold bol gudmand garch eh oronchiin dur esgedeg hurliiziudaas tes uur jinhene mongol zurhtei zaluu.Demjij bna.

Суба
Суба

Зөв ярьдаг з�##�уу шүү чи

zochin
zochin

chi bas enhiin tsagaan tagtaa bish bizdee

Зочин
Зочин

Сах�##� Эрдэнэбилэг , Голомтын Баясг�##�ан нар ийм учиртай болоод л ингэж улайраад хуншгүй аашилдаг байсан юм бий

Зочин
Зочин

Төрийн өндөрлөгүүд минь энэ хүний ярьсаныг нэг анзаарчихмаар юм шиг. Үнэн л юм яриад бна дха

зочин
зочин

баясг�##�ан чигь бас хужаа юмуу?32ын,100н айлын цагаач хужаа хар нээрээ үнэн даварч бнаа.дээрээ татаастай болоод л ийм бн.монголоор бараг бүтэн ойлогдгүй хужаа л өмгөөлөгч гэж бх шиг.дээгүүрээ ялзарчээ.тагнуулыг бас 1 хужаа нь буулгасан билүү?

eej
eej

Ganboldiig demjdg.gishuun bolood caashlaad yernhiilogch bolson ch yaadag um b.shudraga ajilsag zaluu

zochin
zochin

Хамар Ганболд сайндаа ч ХБ гэж дуугараад байгаа юм биш. ХБ-ны одоогийн захир�##� Мандуул хамар Ганболдын дүү. Мандуул нь УИХ-н гишүүн байсан МҮХАҮТ-н С.Дэмбэрлийн хүргэн. Хамар Ганболд бас Дэмбэрлийн дүү. С.Дэмбэрэл бас төрсөн хүү Билгүүнээ ерөнхий сайд Оюунэрдэнийн эдийн засгийн зөвлөх болгосон. ХБ-ны захир�##� Мандуул тэгхээр ах хамар Ганболддоо ХБ-ны бүх нууц мэдээллүүдийг дамжуулж өгч, нөгөөх нь тэрүүгээр нь улс төр хийж байгаа нь энэ.

Зочин
Зочин

Манай Архангай аймгийн Эрдэнэманд�##� сумаас төрсөн сайн бизнесмений нэг. Одоо улс төрд ороод ч амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Би Эрдэнэманд�##� сумын зэргэлдээ суманд төрж өссөн, харин энэ ЭМанд�##� суманд 10-р ангиа төгссөн. Энэ сумаас с�##�бар с�##�барын олон нэр хүндтэй, �##�дар цуутнууд төрөн гарсан их оюунлаг сум байгаа юм. Энэ нутагт миний олон сайхан найз нөхөд бий. Тэднээрээ их бахархаж явдаг.Улс орноо хөгжүүлэх т�##�аар баримт�##�даг таны байр суурийг дэмжиж явдаг шүү. Амжилт хүсье.

zochin
zochin

Ug ni mundag zaluu baigaa yum daa Daanch manai teneg songogchid busdyn ogox arxi xollny mongond xuurtaad baidag yum. Ene zaluu deeshee garval ix yum xiix xun baigaa yum

Зочин
Зочин
Reply to  zochin

Мундаг хүн нутаг усаар нь доромжлох уу? Тэнэг хүний үйлдэл. Орчин үеийн хүмүсийн наад захын төлөвшил бол глоб�##� нээлттэй байх цөөнхийн эрх ашгийг хүндэтгэх, үзэн ядахгүй байх. Ийм биш хүн хол явахгүй.

СБД иргэн
СБД иргэн

Энэ з�##�уу их л зөв бодолтой ярьдаг хүндээ. Дорлигжавтай холбоотой энэ хүний бичсэн олон нийтлэл ярилцлагыг үзсэн, яагаад шийдэгдэхгүй байгаа нь сонин байна. Онц хороо байгуулж шийдэхгүй бол шүүх, прокурор ХБны асуудлыг яг ийм замаар сунжруулна гэдэгт энэ хүний адил итгэлтэй байна. Отгон сэтгүүлч энэ асууд�##�д анхаарлаа хандуулах юм биш үү? Баясг�##�ангийн т�##�ыг барихгүй бол шүү. Өнөрөө, Лодой хоёр юу л бол. Ямар нэг сэдвийг дуулиан болгоод өмчлөх санаа л гаргадаг нөхдүүд харагддаг.

Зочин
Зочин

Отгон чинь Голомтын Баясг�##�ангийн захи�##�гат сэтгүүлч гэнээ. Үнэн байх нь. Бодоход Женко, Баясг�##�ан нарын луйварын тухай ганц ч үг амнаасаа унагадаггүй шүү дээ. Бас нэг хөлсний хүүхэн байж шүү. Новшнууд юмаа

Зочин
Зочин

ene yag unen heled bndaa

Зочин
Зочин

Үнэн үг шар тос, та дахиад дарханд ирээрэй энэ удаа 100% дэмжих болно дарханчууд, �##��##�цы новшнуудтай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүү горьд гээ

irgen
irgen

Ganboldiig demjij bna, iim hun tsoohon ch gesen bga ni ih yum, setguulchid alivaad sudalgaatai, undesleltei handaj surmaar baidag, ted niigmiig sanatai, sanamsargui ih uimuuldeg shuu.

7 уулын цаагуур далд ор !
7 уулын цаагуур далд ор !

Өөрийнхөө царайг хар ! Хүсвэл би чамд чам шиг ийм царайтай хятад хүмүүсийн зураг видео гаргаж өгье . Чамайг сонгуулийн үед ч дараа нь зарг�##�даж байхад ч хамга�##�ж өмөөрч их постолж байсандаа харамслаа. Өмнө нь чиний дэмжигч байсан бол одоо дайсан болов. Дахиж гарна гэж өвөгийнхөө хуучин машиныг сая үзүүлсэн ч тоохгүй. Төрийн түшээ болох хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байна. Чамайг би их сурт�##�чилсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button