ЭРҮҮЛ МЭНД

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал зан үйлийн эмгэгтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран энэ сарын 22-ны өдрөөс долоо хоногийн хугацаатай 6-40 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх үзлэг шинжилгээг хамтран хийж байна.

Эхний өдөр 28 эмэгтэйд сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотоод шүүрлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамтарсан үзлэг оношлогоо хийхэд 3 эмэгтэйд сэтгэцийн тулгамдсан асуудал, дөрвөн эмэгтэйд жирэмсний чихрийн шижин эрт оношлогдож хяналтад орлоо.

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь  дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй  орнуудад 10-41%-ийн  тархалттай  байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа  нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ. 

Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн  онцгой ач холбогдолтой ажил боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button