ГАДААДЫН ХЭВЛЭЛҮҮД: Оросыг “буланд шахуулж” байгаа үед Монгол хийн хоолойн гэрээ үзэглэлээ
Хийн хоолойн төсөл урт хугацаанд яригдсаар хэлэлцээрт гарын үсэг зураг шатандаа энэ онд шилжээд байгаа. Гэвч хамтарсан төлөвлөгөө үзэглэх процесс нь яг ОХУ, Украины асуудал дэгдсэн үед таарав. Үйл явц нь үргэлжилсээр энэ цаг мөчид таарсан дүр зураг харагдаж байгаа ч анхаарал татах өнцгүүд уншигдаж байгаа юм.
Нэгт, ОХУ-ын “Газпром” ХНХ-т барууны орнууд эдийн засгийн хориг тавиад буй. Түүнчлэн нэрийн “Газпром” банк нь SWIFT системээс хасагдсан тул ямар ч гадаад гүйлгээ хийх боломжгүй болчхоод байгаа. Харин хийн хоолойн төслийг гүйцэтгэх компани нь “Газпром”. Улмаар Украины асуудал намжиж, ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнээс мултартал манай хийн хоолойн төсөл урагшлахгүй зогсож болзошгүй байна. Гэхдээ үйл явц хэр удаан үргэлжлэх нь таамаглал төдий юм.
Хоёрт, ХБНГУ-ын хувьд Украины асуудалтай холбогдуулан, ОХУ-ын байгалийн хийг Европт хүргэдэг “Хойд хоолой-2”-т хориг тавин зогсоогоод буй. Цаашлаад олон улс ОХУ-ын байгалийн хийн зах зээлд ямар хориг арга хэмжээ авах нь анхаарал татах асуудал болоод байгаа юм.
Ямартай ч өчигдөр хайгуулын судалгааны ажлыг эхлүүлэх гэрээн үзэглэсэн. Төлөвлөгөөний дагуу энэ ажил 2023 оны эхэн гэхэд дуусах учиртай. Үүний дараа газар олгох, бүтээн байгуулалтын ажил эхлэх процесс өрнөнө. Иймд үйл явц талдаа манай байгалийн хийн хоолойн төсөл ОХУ, Украины асуудлаас үүдэн хориг тавигдахуйц хэмжээнд очоогүй онцлогтой байгаа юм.
Энэ талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тухайлбал, intellinews-т гэрээ үзэглэсэн тухай мэдээлээд “ХБНГУ ОХУ-ын Европ руу хийн хоолойг царцаагаад байгаа. ОХУ-ын түрэмгийллийн улмаас улс орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн энэ үед эл гэрээг үзэглэсэн үйл явдал маргаан дагуулж магадгүй юм” гэж мэдээлжээ.
Мөн “Bloomberg” агентлаг гэрээ, төслийн тухай ерөнхий мэдээллийг дэвсгээд “ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөөд байгаа үед Газпром шинэ байгалийн хийн хоолойн төслөө үргэлжлүүлж байна” гэсэн гарчиг өгсөн байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бэлтгэл ажлын зах зух тул ямар нэг гүйлгээ хийхгүй биздээ. ажлаа хийж л байх хэрэгтэй байхаа сржигнэх хэрэггүй дээ. цаг хугацаа чухал
ЭЛБЭГДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ НААД ЧИНЬ .ЭРДЭНЭТИЙГ АВАХ ГЭЖ УЛСАА ХОРЛОЖ БАЙГАА МУУ ХУЛГАЙЧ. НЯЦ ДАРААЧ НААД ПИЗДААГАА
Монголд ашигтай нөхцөл байдлыг зөв ашиглаж эдийн засгаа бэхжүүлж авах нь ирээдүйд хэрэгтэй. Хаа хамаагүй баячуудыг дагаж хөөрч сүүлчийн малгайгаа галд хийж чихээ хөлдөөдөг үлгэр шиг байж болохгүй. Украин ч гэсэн одоо хийн хоолойгоо зогсоохгүй гэж мэдэгдээд байхад эдийн засгийн хувьд хаа хамаагүй бид энд сүржигнэх хэрэггүй юм даа.
ug n hiin hooloi ashigtai bmar ym
Ашигтай
Яагаад болохгүй гэж.
Яасанч байсан манайд ашигтай шүү олон юм бүү чалч
Ene bol demii tusul. Olon ulsiin sanctionii esreg yavj baina.
$2 Saya dol orj irne geed bicheed baisan odoo $1 Saya dol bolchixson yavaad baina lee. Tegexeer ene tusul bol xudlaa. Todorxoi xemjee buxii gazar nutag gadni medeld, gadnii tusgai xamgaalaltand orno geed bicheed baisan. Geree, sudalgaa, bux bichig barimtaa niited il tod bolgo. Oros olon ulsiin ediin zasag zax zeelees shaxagdaj garaxaas umnu amjuulj baigaa yum baix daa. Manai uls turinxen ulsaa uls bish bolgoj ee.
Хийн хоолойн төслийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй.
Олон улсын нөхцөл байдал, хандлагын талаар үнэхээр мэдрэмж алгаа манай энэ хэдэн дарга нарт
Дайн монголд хамаагүй. Бид урагшаа явах хэрэгтэй
hiin hooloi manai ediin zasagt sainaar nolooloh bh
КОММУНИСТ ХАРХНУУД МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨМНӨ ШИВШИГ БОЛГОЖ БАЙНА
Яагаад монгол дэлхиин шившиг болоов юу гэх гээд байнаа