НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХАР ЗУРАГ: 25-ыг нь хувьчилж, 30-ийг нь төрд барих компаниудын СУРАГ

Төрийн мөчит компаниуд бол албан тушаал болоод ашиг мөнгө зэргээр амтат “бялуу” хуваарилалтын хамгийн таатай хэсэг. Төрийн мөнгө, хөрөнгө эргэлддэг “саалийн үнээ”. Тиймээс эрх мэдэлтнүүд аль болох өөрийн хүнээ төрийн өмчит үйлдвэр, компаниудад шингээдэг бөгөөд түүний төлөө “алалцдаг” билээ. Энэ хэрээрээ авлига, албан тушаалын хэрэг ихээр “цэцэглэж”, удирдлагууд нь холбогддог.

Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 аж ахуйн нэгж байгууллага байна. Үүнийг задалбал, төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 107, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллага 232 байна.

Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулагуудад бүтцийн өөрчлөлт хийж, хууль эрх зүйн орчныг сайжруулж ажиллахаар төлөвлөж буйгаа 2021 онд мэдэгдсэн. Энэ хүрээнд Сангийн яамнаас хувьчлах эс хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтыг гаргаж нэг удаа ярьчхаад буцаагаад хав дарсан байдалтай удав.

Тухайн үед яригдаж байсныг нь хар зургаар нь задалбал: Төрийн өмчит компанийн санхүү болон бусад үзүүлэлтэд  дүн шинжилгээ хийж, дөрвөн хэсэгт хуваан бүтцийн өөрчлөлт хийхээр тогтсон байдаг.

Нэгд, хэвийн буюу цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой компаниуд.

Хоёрт, эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай компаниуд / 15 компани/. 

Гуравт, анхаарал татсан, алдагдал нь нэмэгдэх магадлалтай компаниуд

Дөрөвт,  асуудалд орсон буюу өр төлбөр, алдагдал ихтэй компаниуд гэж ангилах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. 

Стратегийн салбарт хувийн хэвшлийнхэнд хүндрэлтэй, эдийн засаг, санхүүгийн өндөр өртөгтэй бизнесийн үйл ажиллагааг төр 100 хувь дэргэдээ авах, төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах замаар үйл ажиллагааг сайжруулах. Мөн төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийн 34-өөс дээш хувиар хяналтын багцыг төр эзэмшин IPO хийж замаар нээлттэй хувьцаат компани болгож, нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлд арилжиж, олон нийтийн болон хөрөнгө оруулагчдын хяналтыг дээшлүүлэх замаар шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Харин алдагдалтай ажилладаг, санхүүгийн эрсдэл өндөр хуулийн этгээдийг нэгтгэх, худалдах, татан буулгах замаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах арга хэмжээ авна.

-ЭС ХУВЬЧИЛЖ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙЛГАХ ШААРДЛАГАТАЙ КОМПАНИУД-

100 хувь төрийн өмчид байх ёстой стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа дэмжиж ажиллана. Үүнд хамаарах 30 гаруй компанийн нэрс гарсан байдаг.

  1. Эрдэнэт Үйлдвэр
  2. Монголросцветмет
  3. Эрдэнэс Оюу толгой
  4. Улаанбаатар дулааны сүлжээ
  5. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  6. Дархан дулааны сүлжээ
  7. Диспетчерийн үндэсний төв
  8. Монгол фүүд
  9. Газрын тос боловсруулах үйлдвэр
  10. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал
  11. Дулааны II, III, IV цахилгаан станц
  12. Дарханы дулааны цахилгаан станц
  13. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  14. Даланзадгадын дулааны цахилгаан станц
  15. Багануурын дулааны цахилгаан станц
  16. Налайхын дулааны цахилгаан станц
  17. Хөвсгөлийн дулааны цахилгаан станц
  18. Ховдын дулааны цахилгаан станц
  19. Шарын голын дулааны цахилгаан станц
  20. Улаангомын II дулааны цахилгаан станц
  21. Амгалан дулааны цахилгаан станц
  22. Эгийн голын усан цахилгаан станц
  23. Таван толгой түлш
  24. Авто тээврийн үндэсний төв
  25. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар
  26. Барилгын хөгжлийн төв
  27. Улаанбаатар төмөр зам
  28. Монголын төмөр зам
  29. Төрийн орон сууцны корпорац
  30. Хөгжлийн банк
  31. Эрчим хүчний дамжуулах дэд станц эзэмшиж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдүүд

Мөн зарим яам санал гаргавал эдгээр компанийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

-ХУВЬЧЛАХААР ЯРИГДААД АРГА ЗАМЫГ НЬ ӨӨРЧИЛСӨН ХОЁР КОМПАНИ-

2018-2020 онд МИАТ, “Төрийн банк”, нээлттэй хувьцаат компани “Хөрөнгийн бирж” гэх мэт төрийн өмчийн 27 байгууллагыг хувьчилж, улсын төсөвт нийт 200 орчим тэрбум төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн байв. 

НЭГДҮГЭЭРТ МИАТ: Хувьчлах жагсаалтаас эл байгууллагыг түр хассан. Уг нь үйл ажиллагааны хэт их зардалтай, билетийн үнэ өндөр, өрсөлдөөнийг хязгаарласан гэх шалтгаанаар тус компанийн 49 хувийг хувьчлах шийдэлд Засгийн газар хүрсэн байв. Мөн агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлага бий гэж үзсэн. Хувьчилна гэвэл УИХ дээр нэлээд маргаан дагуулах энэ байгууллагын хувьчлах тухай асуудал намжсан.

Одоогоор удирдлагыг нь шинэчилж, залуу CEO -оор удирдуулж бүтэн маневр хийж үзэж буй байгууллага. Цар тахлын хугацаанд үйл ажиллагаа нь доголдож алдагдалтай ажилласан үйл ажиллагаа нөхөж, хөл дээрээ босох гэж чармайж буй дүр зурагтай.

ХОЁРДУГААРТ: ТӨРИЙН БАНК Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрч байв. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар ажиллаж байхдаа. Тэрбээр “Дотоодод банкны салбар сайн хөгжиж байхад төр өөр дээрээ данхар бүтэцтэй банк байлгах шаардлагагүй” гэсэн санаа илэрхийлсэн байдаг.

Ингээд “Төрийн банк”-ны үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгөх шийдэлд хүрсэн байв. Энэ нь банкны системийг цаашид тогтвортой явуулах бодлоготой холбоотой. Үлдсэн хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаа хэлбэрээр арилжих шийдэлд хүрсэн байжээ.

ХУВЬЧЛАГДАХ МАГАДЛАЛТАЙ АНГИЛЛЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД

-МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих

-МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Төрийн эзэмшлийн хувьцааг 66 хувиас доошгүй хувьд байлгах.

-МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн байв.

-ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзсэн.

-АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ: Төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар болсон. 

Эдгээрээс гадна төрийн өмчийн 20 АЗЗА компани. Үүнд:
1. Булган АЗЗА
2. Дорноговь АЗЗА
3. Харгуй АЗЗА
4. Хархорин АЗЗА
5. Талын зам АЗЗА
6. Эрдэнэсант АЗЗА
7. Багануур АЗЗА
8. Налайх АЗЗА
9. Төв АЗЗА
10. Дархан АЗЗА
11. Сэлэнгэ АЗЗА
12. Орхон АЗЗА
13. Баянчандмант АЗЗА
14. Архангай АЗЗА
15. Өвөрхангай АЗЗА
16. Хөвсгөл АЗЗА
17. Говь-Алтай АЗЗА
18. Ховд АЗЗА
19. Завхан АЗЗА
20. Увс АЗЗА гэх мэт ТӨХК-ийн төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Азза-нууд хувьчлах нь зөв

Зочин
Зочин

Ulsiin umch nereer uurinhu hussen companian baigulchad daraa ni tal uneet no avhaad bdgin bishuu ed nar

Зочин
Зочин

Ulsiin umchuus gargasan ni zuvuu shaal demii tusvuus mungu avaad ajil hiidegu obektuuda zoligy garga

Зочин
Зочин

Humuus yer ni yumiig dandaa har muuu talaas harah yumaa ene chine harin ch sain zuil shuude huvichlagdaad uilchilgee ni saijirna

Зочин
Зочин

Ulsiin hurungiig ingej hamaagui urj bolohgu l bhda yadaj buten uneet ni zarah blgude

Зочин
Зочин

Төр заавал банктай байх ёстой шүү . Тэгэхгүй бол хамаг мөнгөө хувийн банкинд алдаад дуусна шүү

зочин
зочин

МЦХ ХК болон МХС ТӨХК хоёрыг нийлүүлж нэг компани болгоод дараа нь тодорхой хувийг нь хувьчлах хэрэгтэй. Дан дангаар нь хувьчлах юм бол МЦХ ХК-ийн зах зээлийн үнэлгээ бага тул ашиггүй л болох байх даа. Анх энэ 2 компани нэг л компани байсныг хувааж, утгыг нь алдуулаад дараа нь ардчиллынхан тухайлбал зика Энхболд МХС ТӨХК-ийг хувьдаа авахаар төлөвлөж, өөрийнхөө хүмүүсийг тэнд байршуулж байсан юм. Одоо энэ 2 компанийг буцааж нэгтгээд дараа нь хувьчилбал жинхэнэ үнэ цэнэд хүрнэ шүү.

Завханаас
Завханаас

Эрдэнэс таван толгой г яах гэж байна аа......дууслаа

Зочин
Зочин

Ingee l huvaagad iddeg bhda odoo

Холбоотой мэдээ

Back to top button