ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос-Украины төлөөлөгчид өнөөдөр цахимаар уулзана

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ өнөөдөр /2022.03.14/ өглөө онлайн хэлбэрээр болно хэмээн Украины төлөөлөгчдийн гишүүн, эрх баригч “Ард түмний зарц” Намын парламент дахь бүлгийн дарга Давид Арахамия өчигдөр мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Маргааш буюу гуравдугаар сарын 14-нд 10:30 цагт талууд онлайнаар хэлэлцээ хийнэ” хэмээсэн ч цагийн бүсийг тодорхой хэлээгүй байна.

Өмнө нь мөн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, хоёр талын яриа хэлэлцээг даваа гарагт видео холбоосоор үргэлжлүүлнэ хэмээсэн.

Талуудын анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болж, уулзалт таван цаг үргэлжилсэн. Харин гуравдугаар сарын 3-нд мөн Беларусь улсын Беловежская Пуща хотноо болсон хоёр дахь шатны хэлэлцээр тодорхой хэмжээнд үр дүнд хүрч, Украины оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулж, галыг түр зогсоох шийдэлд хүрсэн.

Гурав дахь удаагийн хэлэлцээ гуравдугаар сарын 7-нд Брест мужид болж, үүнээс гурав хоногийн дараа гуравдугаар сарын 10-нд ОХУ-ын болон Украины Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нар Туркийн Анталья хотноо болж буй дипломат форумын хүрээнд мөн уулзсан билээ.

Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа ба үүнийг Оросууд болон дэлхийн зарим төвийг сахиж буй орнууд “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж байгаа ба АНУ болон Барууныхан “Орос-Украины дайн” хэмээн үзэж байгаа юм. Бүс нутагт нөхцөл байдал халуун хэвээр байна.

Эх сурвалж: Uninan  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button