Хөгжлийн банк: "Сод монгол", "Голомт", "ХХБ" зэрэг таван компани зээлээ бүрэн төлсөн
2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөгжлийн банканд нийт 104,420,842,294 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Тодруулбал, 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд нийт 104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61,597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг тус тус төлөгдөөд байна.
Үүнээс хэвийн зээлдэгчийн ангиллаас “Сод Монгол групп” ХХК 3,6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1,0 тэрбум төгрөг, Голомт банк 0,3 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангилалтай “Макс Рөүд” ХХК 19,0 тэрбум төгрөг, “Вояжер Минерал Ресурсес” ХХК 3,6 тэрбум төгрөг буюу нийт 27,6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, дээрх зээлдэгчид зээлийн дансаа хаасан байна.
Хавсралтаар мэдээлж буй зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээлэл нь Хөгжлийн банкнаас олгосон нийт зээл, эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн мэдээлэл бөгөөд эдгээр нэр бүхий 61 зээлдэгчээс өөр зээлдэгч байхгүй болно.
Эх сурвалж: https://www.dbm.mn/news/1042
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
худлаа хэлж зээл аваад мөнгө угааж ашиг олж хулхидаж байсан байнадаа. өмнө нь төлөх нь яасан юм эдгээр хулгайчид
ХХБ 1.5 их наядын өртэй мөртлөө 1 тэрбумыг төлж доромжилж байх шив.
Пих надыг 1тэр БУМААР ХААЖ ТООЦОО дуусдаг ХХБ ҮНЭН БОЛ ЁСТОЙ ДОРОМЖИЛОЛ ГЭГЧ НЬ БОЛОХ БАЙХ..1ТЭР БУМ ЧИНЬ ХХБ
- ны хувьд хүүлээд олсон мөнгөний өчүүхэн хувь шүү дээ.гэмт хэрэг үйлдээд олсон . Олсон орлогыг хураадаг хууль үйлчилж байна уу хуулийнхаан хардахад хүрлээ.
ийм хогийн өөрийгөө бодсон новш нар шүү дээ улс орон ард олноо бодох юм байхгүй дарга нарч байхгүй өөрсөдөө хулгайлаад байвал болоо гэсэн сэтгэлээр дарга хийж байгаа хулгайч луйварчид шүү дээ сэтгүүлчид л гаргаж ирээгүй бол манай хууль хяналт хүчнийхэн гаргахгүй мэдсээр байж нуухдаа сайн даа нууц зэрэглэл гээд л новшнуудаа нуун даа хэлэг үг олдохгүй байна