УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Энэ сард 100 сая ам.доллартай тэнцэх рублийг гадагш шилжүүлжээ

Төв банкнаас рублийн урсгалын статистикийг танилцуулав.

Монгол Улс 2021 онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Өнгөрсөн оны

  • Нэгдүгээр улиралд 116 сая ам.доллар,
  • Хоёрдугаар улиралд 113 сая ам.доллар,
  • Гуравдугаар улиралд 118 сая ам.доллар,
  • Дөрөвдүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ.

Рублийн гарах урсгал хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг.

Уг үзүүлэлт нэгдүгээр улиралд тогтвортой байсан. Энэ оны эхнээс энэ сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллар байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.

Банкуудын арилжааны статистик: Банкууд 2022.01.01-2022.03.18-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь оны эхний улиралд хийсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой байв. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцжээ. Энэ нь дотоодын зах зээлд банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг харуулж байна гэж Монголбанкнаас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button