ЭДИЙН ЗАСАГ

"Туркоиз Хилл Ресурсес"-ийн хувьцааны ханш нэг сард 50 орчим хувиар өслөө

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Туркоиз Хилл Ресурсес" компанийн хувьцааны ханш 29.28 ам.доллар байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал, хоёрдугаар сарын байдлаар ханш 20.5 ам.долларт хэлбэлзэж байсан. Сүүлийн өдрүүдэд тогтмол өсөлт ажиглагдаж байна. "Туркоиз Хилл Ресурсес" компани "Оюу толгой" ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.

Харин "Рио Тинто" групп өнгөрөгч долоо хоногт "Туркоиз Хилл Ресурсес" компанийн бүх хувьцааг худалдан авах санал гаргасан. Одоо "Рио Тинто-"-д 50.8 хувийн хувьцаа нь харъяалагддаг. Тэгвэл үлдсэн 49 орчим хувийг нь 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавиад байна.

"Туркоиз Хилл Ресурсес" компанийн жижиг хувьцаа эзэмшигчид саналд татгалзсан байр суурь илэрхийлж буй. Үнэлгээг хэт доогуур, мөн Оюу толгой төслийн өгөөж ирэх цаг ойртож буй үед тохиромжгүй гэсэн хариу мэдэгдлийг хүргүүлээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button