Б.Лхагвасүрэн: Цаашид ОХУ-тай рублиэр төлбөр тооцоо хийдэг болох боломж байна

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 9 хувь болгож, 2.5 нэгжээр нэмэх шийдвэр гаргасан байна.
Шийдвэрийг танилцуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгөхдөө рублийн арилжаа нэмэгдэж буй талаар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээ "Бид рублиэр бараг гадаад худалдаа хийдэггүй байсан. ОХУ-аас 2 тэрбум ам.долларын импорт хийдэг. Үүнийгээ дандаа ам.доллараар хийнэ, рублиэр бараг хийдэггүй. Одоо манай банкууд харилцагчийнхаа хүсэлтийн дагуу ОХУ-тай төлбөр тооцоогоо рублиэр хийгээд явж байгаа. Олон улсын маргаанаас үүдээд рублийн төлбөр, тооцоо нэмэгдэж байгаа. Гурав дахин нэмэгдсэн гэж мэдээлсэн.
Энэтхэг улс нефтийн бүтээгдэхүүнээ ОХУ-аас рублиар авах хэлцэл хийсэн гэдэг мэдээлэл түгсэн. Улс орнууд ийм хандлага руу явж байгаа мэдээ мэдээллүүд гарч ирлээ. Иймд Оросоос бүтээгдэхүүн импортолж оруулж ирэхдээ заавал ам.доллараар биш рублиэр хийх боломж бий болох нь гэж харагдаж байна" гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь харин сайн мэдээ байна. Оростой рублиэр, Хятадтай юаниар. Долларын хэрэглээ тодорхой хэмжээнд буурна, дагаад ханш нь буурна
Харагдаж байна. Ккк
Ах баярлаад уаз69 өө унаад банкны гаднаа зогсохиййм байнөдөө