Монгол банк: Эрэлт ихэссэн учраас интервенц дагаад өссөн

Монголбанк зах зээлд интервенц хийх замаар валютын зах зээлд оролцдог. Хоорондын харилцаа нь үнэ ба валютын ханш, валютын ханш ба үнэ гэсэн хамааралтай байдаг. Тэгэхээр валютын ханшийг тогтворжуулах зорилго нь үнийг тогтвортой байлгах зорилгодоо захирагдаж явна. Нэг үгээр бол инфляцийг онилно гэдэг нь нөгөө талдаа валютын ханшийг шууд болон шууд бус замаар зохицуулж удирдана гэсэн үг. Энэ нь зөвхөн түр хугацааны шокын нөлөөллийг зөөлрүүлэхэд чиглэдэг.
Харин сүүлийн үед албан бус мэдээллээр Монголбанк он гарснаас хойш 1.4 тэрбум орчим ам.долларын интервенц хийсэн гэх мэдээлэл гарсан. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол гадаад валютын нөөц ихээхэн багассан, цаашид ам.долларын ханш улам чангарах дүр зураг харагдаж буй. Гэвч ийм байдалд хүргэхгүй гэх үүднээс өчигдөр Монголбанкны ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг есөн хувьд хүргэсэн нь хариу арга хэмжээ гэж үзэж буй.
Энэ талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэлээс тодруулахад, "Он гарснаас хойш 1.5 тэрбумын зарлагатай, худалдаж авсан 500 сая интервенцыг хийсэн. Интервенцыг долоо хоног бүрийн хоёр болон дөрөвдэх өдрүүдэд тогтмол хийж байгаа. Банкууд харилцагчдынхаа захиалган дагуу хүсэлтээ ирүүлдэг. Гадаад төлбөр тооцооны хэчнээн хэмжээний гадаад ваьют хэрэгтэй байгаа түүнээс хамаарч авахдаа Монгол Улс дахь тухайн өдрийн ханшаар авдаг. Доллар нийлүүлэх болон худалдаж авах явцыг хэлдэг учраас бидэнд ч бас арилжаалдаг" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.